Манай улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг Уулын   баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэрт  шахааны бизнес  явагддаг гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ энэ шахааны биз­­­­несийг хэн хийдэг вэ гэвэл тодорхой хүрээний улс­төрчид болон хур хө­рөнгөтөй бизнесменүүд. Түү­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­нээс энгийн иргэн мань мэтийн хүмүүс үйлдвэрийн хаалгаар шагайх нь бүү хэл хэдэн төгрөгийн тендер ямар зарчмаар явагддагийг зүүдэндээ ч үзээгүй. Улстөр, бизнесийн том­чуудын золиос болсоор ирсэн хуучин дарга, удирдлагууд  нөлөө бүхий хүмүүсийн өм­нөөс эгээтэй л шоронгийн хаалга татах нь холгүй өдөр бүр АТГ болон цагдаагийн үүдийг сахих болсон нь харамсалтай.Товчхондоо тус үйлд­вэрийн  захирал асан Ч.Ган­зориг хэсэг бүлэг улс­төр­чид, бизнесменүүдийн  өм­нөөс  ганцаараа идэж уусан мэ­тээр шалгагдаж бай­гаа нь  шударга  хэрэг үү гэж асуу­маар санагдаад бай­гаа юм.Тодруулбал   Ч.Ганзориг захирлыг буруутгаж байгаа гол зүйл нь “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, төрийн өмчит үйлдвэрийн газрын төсвийг хэд дахин хэтрүүлэн ашиглаж, үргүй зардал их хэмжээгээр гаргасан, мөн  улстөр, бизнесийн хүрээ­нийхэнтэй  хамтарч ша­хаа­­ны наймаа хийсэн гэх үндэс­лэлээр шалгаж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл 2011-2012 онд “Эрдэнэт” үйлд­вэрт худалдан авсан 10 орчим тэрбум төгрөгийн  ша­хааны бизнес болох то­ног төхөөрөмж өнөөдөр ашиг­­­­­­лагдахгүй  складанд нь хэв­­­­тэж байгааг дан ганц түүн­тэй холбогдуулж байгаа нь яагаад ч шударга ёсонд нийцэхгүй. Дээрх үйл явдлыг өн­гөр­сөн зургаадугаар сард Төрийн өмчийн хорооны “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шалгалтаар илрүүлсэн нь өнөөдрийн дуулиан дэгдэх үндэс болсон.Тэдний үзэж буйгаар улсын мөнгийг үр ашиггүй зарж,  улсад их хэмжээний, тод­руулбал 10 гаруй тэр­бум  төгрөгийн  хо­хирол  уч­руулсан  гол гэмт­нээр өнөөд­рийн байд­лаар Ч.Ганзориг за­хир­лыг сэ­жиглэн байцааж байгаа.  Хэдийгээр ТӨХ энэ тухай мэдээллийг олон нийтийн хэ­рэгслээр мэдэгдээгүй ч  шал­галтын дараа тус үйлд­вэрт  халаа сэлгээний ажил явагдаж эхэлсэн юм. Тухайлбал халаа сэлгээ­гээр ажлаас халагдсан гэх хүмүүсийн дотор ханган ний­лүүлтийн менежер, сан­­хүүгийн албаны дарга, цех, тасгийн дарга нар гээд нэ­лээд  олон хүмүүсийн нэр хуу­­лийнхны гарт очсон ту­хай эх сурвалж мэдээлж байгаа.
Мөн дээрх нэр бүхий хүмүүсээс гадна тус үйлд­вэрийг толгойлж байсан  үе, үеийн захирлууд, нэр нөлөө бүхий бизнесийн сал­барынхан ч  дээрх шахааны  бизнесийн  хэрэгт татагдаж магадгүй  байгаа талаар  албаны эх сурвалж ч хэлж байсан юм. 
Ингээд тус үйлдвэрт хийсэн ТӨХ-ны шалгалтаар илэрсэн  бараа материал нийлүүлэх нэрээр  их хэм­жээний мөнгө авч байсан ком­панийн захирлууд болон улстөрийнхныг дурдвал:


1.    “Шим технологи” ХХК тус үйлдвэрээс  2009 онд зэс, молибден худалдаж аваад  өдгөөг хүртэл бараа­ны төлбөр  болох  2 сая 441 мянган ам.долларыг тө­лөө­гүй аж.  


Уг нь тухайн үедээ  эл асуудал шүүхээр шийд­вэр­лэгдэж   “Эрдэнэт” үйлд­вэ­рийн талд мөнгийг нь эр­гүүлэн өгөх шийдвэр гар­чээ. Гэтэл тус компани хохир­лыг нь төлж бараг­дуулалгүй өнөөг хүрсэн байна. 


2.    ОХУ-ын  нэгэн ком­пани  эксковатор нийлүүлэх гэрээ байгуулж 1сая 141 мянган ам.доллар бэлнээр авсан хэрнээ хүнд даацын техник хэрэгслээ өгөлгүйгээр  хулхидаад  сураггүй алга болсон. 


3.“Грийт глобал интер­нэйшнл” ХХК   доорх  мөн­гийг  ган бөмбөлөг нийлүүлэх нэ­рээр авсан  боловч ямар   бараа, материал  нийлүүлсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.


Тухайлбал 2008 оны хоёрдугаар сарын 17-нд 1 сая 580 мянган ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 31-нд 1,3 сая ам.доллар, 2009 оны есдүгээр сарын 15-нд 439 мянган ам.доллар тус тус авчээ.    


4.  “Эм Си Крон” ХХК ган бөмбөлөг нийлүүлэх нэ­­­рийдлээр 2004 оны 12 ду­гаар сарын 31-нд 288 мян­ган ам.доллар, 2005 оны нэг­дүгээр сарын 31-нд 106 мянган ам.доллар, 2004 оны хоёрдугаар сарын нэгэнд 227 мянган ам.доллар авч байжээ. Мөн л бараагаа ний­лүүлэлгүйгээр дээрх мөнгийг гол гаргасан.     


5. УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд асан Т.Гандигийн “Мөнх Замбала” ХХК нь 2008 оны тавдугаар сарын 21-нд 827 мянган ам.долларыг авсан хэрнээ  одоог хүртэл ханган нийлүүлэлтээ хийгээгүй.    


6. Түүнчлэн  одоо УИХ-д сууж буй нэгэн эрхэм өөрийн эзэмшлийн компанидаа   2009 онд бараа нийлүүлэх нэ­­­рийдлээр  их хэмжээний мөнгө авсан байдаг байна.  Ха­рин одоогоор эл мөнгөний тоо тодорхойгүй байгаа бо­­­ловч  үүний мөрөөр хуу­лийн­хан баримтын болон санхүүгийн шалгалт хийж байгаа юм билээ. 


Ямартай ч “Эрдэнэт” үйлдвэрт бараа материал шахах нэрийдлээр ихээхэн хэмжээний мөнгө авч алга болсон хувь хүн болон ком­панийн захирлуудын нэрс дараагийн дугаарт энэ мэт­чилэнгээр хөврөх  болно.
Үүнээс харахад дан ганц Ч.Ганзориг захиралд  хариуцлагыг  дангаар нь үүрүүлэх нь зохимжгүй тө­дийгүй шударга бус   гэдэг нь харагдаж байгаа юм. Түү­нийг ийм байдалд ша­хаж оруулсан хүмүүс нь улс­төрийн хүрээнийхэн гэд­гийг захын хүмүүс мэднэ. 
Энэ мэт увайгүй үйлдлээ дарахын тулд мөнгөтэй “тул”-ууд Ч.Ганзориг за­хирлыг  золигт гаргах нь хэр зохимжтой вэ  гэдэг асуулт гарч ирнэ.
Товчхондоо тэрбээр том­чуудын  дарамт шахалтаас болж шахааны бизнесийг аргагүй байдалд хийсэн ч байж болзошгүй нөхцөл бай­дал харагдаад байгаа юм.  Албан тушаал гэдэг адаг сүүлд нь хэн нэгний өмнөөс золиос болж, өөрийгөө  зо­лигт гаргадаг хэцүү ч ажил  юм даа.