Сураггүй болсон эмэгтэйг эрэн сурвалжилж байна
2015/12/09
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Цайрын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ оршин суудаг иргэн Ц /28 настай, эмэгтэй/ 2015.12.02-ны 13:00 цагийн орчим модонд явахаар гэрээсээ гараад эргэж иргээгүй байна. Түүнийг сураггүй болсон мэдээллийг 2015.12.07-ний өдрийн 17:53 цагт ОБЕГ-т ирснээр аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Мандал сумын цагдаагийн газраас 3 албан хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг “Цайрын-Ам” гэдэг газраас “Мэхээрт”-ийн даваа хүртэл 8 км газарт зохион байгуулж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт эрлийн ажиллагааг зогсоож, 2015.12.09-ний өдрийн 09:00 цагаас эхлүүлэхээр болжээ.
irgen · 2015/12/09
Esen mend l baigaa oldoosoi doo