Дутуу дулимаг барилга элэг бүтэн гэр бүлийг хохироосоор байх уу
2013/08/05
Энэ удаад нийслэл хотын үйлдвэрлэлийн осол гэмтлийн талаар онцолж байна. Учир нь өглөө элэг бүтэн цайлж суусан гэр бүлийнхэн орой халуун бүлээрээ цугларах эсэх нь тодорхойгүй гэж хэлж болохоор юм.
Тодруулж хэлвэл, дутуу баригдсан барилгаас тоосго унаж эрдэнэт хүний амь нас эрсдсэн тохиолдол ганц нэгээр тогтоно гэж үү?
Тоо баримтаас харвал, Сүүлийн таван жилд нийслэлд нийт 1033 үйлдвэрлэлийн осол гарч НМХГ-т бүртгэгдсэний 26,3 хувь буюу 272 осол нь барилгын салбарт гарч, ослын улмаас 109 хүн нас барж, 98 хүн хүндээр бэртэж гэмтсэн гэсэн баримт байна. Үүнтэй холбогдуулан нийслэлд баригдаж буй барилга угсралтын ажилд тавих хяналтыг сайжруулж байгаа ч зөрчил дутагдал гарсаар байгаа юм.
Алив сайн, муу асуудал тодорхой шалтгааны улмаас үүдсэн байдаг. Тэгвэл эдгээр осол гэмтлийн шалтгаан нь чухам юу вэ?
Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид нь барилга угсралтын ажлыг барилгын тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус, хэсэг бүлэг хүмүүсийн байгуулсан бригадын ахлагч болох хувь иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээндээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудлыг тухайн иргэдийг өөрсдийг нь хариуцахаар тусган ажиллуулдаг нь осол эндэл гарахад нөлөөлж байгаа талаар албаны хүмүүс хэлж байна. Энэ талаар сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч ажиллаж байгаа билээ.
Тэрчлэн энэ асуудлын хүрээнд нэмж дурьдахад, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан ажиллуулдаггүй, уг асуудлыг барилгын талбайн инженерт хариуцуулж ажлыг цалгардуулдаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг хуулинд заасан хувь хэмжээгээр төсөвлөж, зориулалтын дагуу зарцуулдаггүй зөрчил
ч нийтлэг байна. Энэ мэтчлэн олон шалтгааны улмаас барилгын салбарт осол эндэгдэл буурсан хэдий ч мэр сэр гарсаан байгаа ажээ.
Тиймээс барилгын салбарт гарч буй зөрчил, осол эндлийг бууруулахын тулд юун түрүүнд барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид барилга угсралтын ажлыг барилгын тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус, хувь иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулдаг явдлыг таслан зогсоох ёстой гэж үзэж байна. Дашрамд хэлэхэд мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж нийслэлд 36 байршилд ямарваа нэг зөвшөөрөлгүйгээр барилга барих ажил эхлүүлээд байсан хууль бус үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.
Энэ мэтчлэн ажиллаж зөвшөөрөлгүй барилга барьж буй хууль бус ажлыг таслан зогсоож, энэ салбарт гарч буй осол эндлийн тоог бууруулах шаардлага зүй ёсоор тулгараад байна.
Б.Хорлоо
999 · 2013/08/08
баилгын компаниуудыг ер нь цэгцлэх болсон зөвшөөрөлгүй мөртлөө барилга бариад барьсан барилга нь иргэдийн тав тухыг хангаж чаддаггүй, гомдол гаргахад хүлээж авдаггүй мөн мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэдэг бололтой хариц******** хүлээх чадвар ****** заримыг нь хаавал яасан юум бэ сайн шалгалт хийх хэрэгтэй байна