Хүчингийн хэргээр сэжиглэгдэж байсан этгээд оргосон ч баригджээ
2013/08/05
2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хороо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас хүчингийн гэмт хэрэгт шалгагдаж байсан Говьсүмбэр аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй сэжигтэн этгээд оргожээ. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас оргосон сэжигтнийг УМБГ, ЭЦГ, НЦГ болон ШШГЕГ-ын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулснаар 3 хоногийн өмнө барьсан байна.
Чингэлтэй дүүрэгт байх хүнсний дэлгүүрт 2 эмэгтэй худалдагчийг байхад маск, саравчтай малгайтай орж ирж айлган сүрдүүлж орлогын бэлэн мөнгийг нь дээрэмдсэн хэрэгт ШШГЕГ-ын хорих ангид ял эдэлж, хоригдох хугацаандаа гадуур ажил хийж байсан 2 ялтныг холбогдуулан шалгаж байна.
Дээрх хэргүүдтэй холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190.1 дүгээр зүйлд "Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоомогц хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргана" гэж заасны дагуу гэмт үйлдэл гарах шалтгаан нь телекамераар тавих хяналт хангалтгүй, ангийн дотоод зохион байгуулалт, харуул хамгаалалтын ажилтнуудын тавих хяналт сул, хангалтгүй байгаа зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн дээрх шалтгаан нөхцлийг арилгах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар УМБГ-аас дээрх зөрчлийг арилгуулах тухай албан мэдэгдлийг ШШГЕГ-т хүргүүлсэн байна.
А.Баярмаа