Худалдаа хөгжлийн банкны таван шар дахь салбарт халдаж, 300 гаруй сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр гарсан. Зэвсэглэсэн этгээдүүд банкны ажилтанд хийн буу тулгаж мөнгө авсан бөгөөд өнөөдөр өглөөний байдлаар гэмт этгээдүүдийг олоогүй хэмээж байсан албаныхан дөнгөж сая дээрэмчдийг баривчилсан талаар мэдээллэв. Улмаар энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр ЦЕГ-т 14:00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.