Шинэ оноо 10 гаруй хоногийн дараа угтах гэж байна. Хуучин оныхоо амжилтыг үнэлэн байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай.

Тэгвэл энэхүү баярын өдрүүдэд идээний дээд гэгддэг сархадаа хэтрүүлэн хэрэглэн бэртэж гэмтэх, осгох, амь насаа алдах гээд хар толбо үлдэх магадлал тун өндөр байдаг. Одоогоо хэдхэн жилийн өмнө байгууллагынхаа шинэ жилээр "тэргүүний шилдэг ажилтан" болоод баярласандаа архи хэтрүүлэн ууж, гудамжныхаа үзүүрт осгон нас барсан хэрэг гарч байсан.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, иргэд байгууллагаас зам тээврийн осол хэргийн холбогдолтой ирүүлсэн 10564 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх 11 сартай харьцуулахад 10,9 хувиар өсчээ.

Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2372 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий боловч тухайн сард согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 143 тохиолдол бүртгэгдэж, согтуу жолоочийн буруугаас 4 хүний амь нас хохирч байжээ. Жил ирэх тусам эл хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь харамсалтай.

2013, 2014 оны 11 сарын тоон мэдээг 12 сартай харьцуулан харуулахад

Он

Сар

ЗТО дуудлага

Өсөлт

бууралт

Илрүүлсэн согтуу жолооч

Өсөлт

бууралт

Согтуу жолоочийн гаргасан ЗТО

Өсөлт

бууралт

Согтуу жолоочоос болж нас барсан хүний тоо

1

2013

11 сар

7779

+19,8%

1987

+23,2%

99

+8,3%

2

12 сар

9710

2588

108

3

2

2014

11 сар

9412

+10.9%

2470

-3,9%

67

+53,1%

12 сар

10564

2372

143

4

3

2015

11 сар

8599

1893

40

1

 

 

Иймд шинэ жилийн баяраараа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уусан нэгэндээ анхаарал тавьж гэрт нь хүргэж өгөхийг сануулья. Магадгүй та хэн нэгэнд санаа тавьснаараа түүний амь насыг хамгаалж, харамсахгүй үйлдэл хийхээс нь сэргийлж чадах юм. Цөөхөн монголчууд баяраар цөөрмөөргүй байна.