2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 504 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 406 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-6, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал: СХД-ийн нутаг Орбитын зам, Ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн баруун замд М.Lancer маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 33 настай эмэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, Шинэ замын автобусны буудалд Авто терминал треaд ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Д нь зорчигч 69 настай эмэгтэй Ж-г унагаж гэмтээсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох, осгож хөлдөх зэрэг эрсдлийг бий болгодог тул аж ахуй нэгж байгууллагууд шинэ жилийн баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв зохион байгуулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангах, зориулалтын нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг нь хүлээлгэн өгөх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, цас хялмаалж хальтиргаа гулгаа үүсч байгаа тул жолооч та өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж, замын зорчих хэсэг гадаргууны байдал, хажуу хоорондын зайг зөв тохируулан анхаарал болгоомжтой бие биеэндээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөнд оролцоорой.