Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2015/12/20
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, мал адгуус муулах үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.