0.5 км авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах нь зүйд нийцэхгүй асуудал
2015/12/22
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар өчигдөр 0.5 км авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авах шийдвэрийг гаргав. Эдийн засаг хямарсан энэ жилийн нийслэлийн төсөв хаанаа ч хүрэхгүй байна гэсэн нийслэлийн тэргүүлэгчид маань нэг км авто замыг хэдэн төгрөгөөр тавьдагийг мэддэггүй юм уу эсвэл мэдэхийг хүссэнгүй юу.
Чингисийн өргөн чөлөөг Олимпийн гудамжтай холбосон буюу Гэрлэх ёслолын ордны урдах дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2014 оны аравдугаар сард нийслэлийн Авто замын газрын захиалгаар "М Си Эс Проперти" ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар ЭСТО ХХК шинэчлэн барьжээ. Зам шинэчлэгдсэнээр хоёр урсгалтай байсан хуучин зам дөрвөн урсгалтай болж, замын хоёр хажуугаар 587 м газарт ус зайлуулах байгууламж, 1234 м урт L-хэлбэрийн хашлага суулгасан гэнэ.
Уг замын ажил өнгөрсөн аравдугаар сард дуусаж, Улсын комисс хүлээн авахдаа хамгийн сайн гэсэн үнэлгээгээ өгөхөөс гадна хотын төв хэсгийн түгжрэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр айлджээ. Дээрх авто зам ашиглалтанд орсон ч хотын зам түгжирж байгааг захын иргэдээс асуухад хэлээд өгнө.
Дээрх замыг "М Си Эс Проперти" ХХК хувийн хөрөнгөөр барьж, нийслэл худалдан авах гэрээг тухайн үед хийсэн байна. Уг 0.5 км авто замыг худалдаж авах мөнгөн дүнгийг 2015 оны Нийслэлийн төсвийн тодотгол хийх үеэр худалдан авах хөрөнгийг шийдсэн аж.
"М Си Эс Проперти" ХХК-ийн хувьд уг замыг тавих бас нэгэн шалтгаан нь Shangri-La зочид буудлын үйлчлүүлэгчдийн автомашин зорчих юм.
Ямар авто зам гэхээрээ 0.5 км авто зам 1.5 тэрбум төгрөгөөр баригдсан учрыг гайхаад олохгүй байна. Гэтэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км авто замыг 6.1 тэрбум төгрөгөөр барьсан. Дээрх мөнгөн дүнгийг 11 км авто замд хуваахад 1 км авто замыг дунджаар 556 сая төгрөгөөр барьсан дүн гарч байгаа юм. Мэргэжилтнүүдийн хувьд ч нэгж км замын өртөг 515-530 сая төгрөгт багтдаг гэдгийг хэлж байсан удаатай. Иймд 0.5 км авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авах арай л үнэтэй биш үү гэж хотын удирдлагуудаасаа асуумаар байна.
Т.Буянаа
Зочин · 2015/12/23
Эсто компани эм си эс ийн салбар хараат компани юм. Ингэж улсад шахдаг нэн эртний туршлагатай компани бол MCS
Зочин · 2015/12/22
Engineeriin shugam suljee ihtei 4n egnee zam. Minii medehiin dulaanii magistral shugam hamt hiigdsen bgaa shuu dee
Зочин · 2015/12/22
T.Buyanaa chi surguuli tugssunuu? Ter gachuurtiin zam chin urgun ni 7,5m gej bnlee. Ene zamiin urgun ni 16 m gsen. Tegeed naa hooson tolgoigoo joohon segsreed too bodood uzdee??.
Зочин · 2015/12/22
ug ni gadna talbai, orching barilga barisan, bariulsan compani hariutsaj tohijuulah uuregtei bzde? G horoolliihon 1 gudamjniihan dunduuraa zam taviad hotod zaraad bmar yum bishuu
Зочин · 2015/12/22
Муу Гачууртын 1 жилийн настай замыг бодвол давхар хучлагатай олон жилийн идэлгээ даахаар зам болсон доо.
Г.Батнасан · 2015/12/22
Бат үүл болон Нийслэлийн удирдлагын халаасанд дөнгөж 1 тэрбум орчим төгрөг М Си Эс -ээс орох нь. Чамлалттай л байна даа.
mcs · 2015/12/22
bolj l baina. Ene met ajillah company olon boltugai
Зочин · 2015/12/22
Хувааж .....хуртэх....арга .....
аога
зочин · 2015/12/22
эвий эвий М си эс......
Зочин · 2015/12/22
зөвхөн 1, 1 эгнээтэй замыг л тийм үнээр барьдаг юм байлгүй дээ. энэ чинь 4н урсгалтай. ус зайлуулах системтэй ... гээд нилээн л юм орсон байна ш дээ. яахав дээ монголдоо л мөнгө нь үлдэж байгаа бол болоо. Гадагшаа тэр байтугай л гаргаж байгаа биздээ. Турк улсад цагдаа нарын хувцас хийлгээд байсан үе ч байгаа л байх
Зочин · 2015/12/22
Улс төрчидийн нөлөө байгаа байх миний сонсноор хотын төвд 1 км зам шугам хоолойн ажил ороод 1 тэрбум гэж сонссон юм байна
Зочин · 2015/12/22
600 сая л болно
Зочин · 2015/12/22
nice
Зочин · 2015/12/22
Gehdee ene zam bol mash sain tavigdsan. ehleed zamaa tavichaad daraa ni deerees ni davharlaj dahin shineer huchij tavij baigaa haragdsan.