Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан этгээдэд 19 жилийн ял оноолоо
2015/12/22
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Өвөрхангай аймгийн прокурорын газар, сум дундын шүүхээс хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ө.Ваанчигт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гучин-Ус суманд нээлттэй зохион байгуулжээ.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ө.Ваанчигийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 19 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
zochin · 2015/12/22
Sanatagar hun alsiin bol shuud tsazalsnana deer.
Зочин · 2015/12/22
nice
zochin · 2015/12/22
tsaaziin yaliig sergeeh heregtei
Зочин · 2015/12/22
Цаазгүй болсноос хойш хүн амины хэрэг өссөн гэж бодож байна Иймд насаар нь хорих,эсвэл цаазаа хэвээр нь болгох хэрэгтэй
irgen · 2015/12/22
Hun sanaatai alsan ym bol iim 19 jiliin yal iguid baihdaa yahuu de yadaj 25 jil ugch boldogui ymuu hun alj bga humuusiin yaliig nasaar ni horij boldogui ymuu hun alsan hun uruvduh stgelgui baihad ashuuch nar uruvduud tolgoig ni ileed bah ym da