С.САРУУЛ

“Үндэсний дата төв”, ЦЕГ-тай хамтран Жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн эрх сэргээх лавлагааг иргэдэд ТҮЦ машинаар хүргэж эхэлжээ. Иргэд нийслэл болон 21 аймагт байршуулсан ТҮЦ машинаар дээрх үйлчилгээг авч Лицензийн төвөөр үйлчлүүлэх юм байна.

ТҮЦ машинаас төрийн болон нийтлэг үйлчилгээний байгууллагуудын нийт 18 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

1. Төрсний бүртгэлийн лавлагаа

2. Иргэний үнэмлэхний лавлагаа

3. Оршин суугаа хаягын тодорхойлолт

4. Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа

5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа

6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

7. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

8. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа

9. Иргэний үнэмлэх захиалах

10. Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа

11. Иргэний үнэмлэхний баримт авах

12. Татварын лавлагаа

13. Цахилгааны төлбөр төлөх

14. Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа

15. Ачааны авто машины зөвшөөрөл

16. Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах

17. Жолоодох эрхийн лавлагаа

18. Жолоочийн эрх сэргээх лавлагаа