Одоогийн байдлаар Ноён ууланд 121 нүх гаргаж, нүх бүрийг олон жил шоронд хоригдсон, Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс эзэмших болсон талаар эх сурвалж мэдээлжээ.

Тодруулбал алт сайн гарч байгаа нүхийг тэд булаан авахдаа хутга шөвөг гарган дээрэмдэж байгаа юм байна. Тэдний эл үйлдлийг хамгаалагч, цагдаа нарч дийлэхгүй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нинжа нарын дундаас дөрвөн хүн нас барж, гурван хүн хүнд бэртсэн байгаа юм. Давхардсан тоогоор 4398 тээврийн хэрэгсэл бүхий 10.836 иргэнийг 156 удаа уулнаас хөөн буулгасан ч дийлэхгүй байгаа аж. Ноён ууланд өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд 3000 гаруй нинжа хууль бусаар алт олборлосон гэх тооцоо байгаа юм.

Н.Ганаа