Өнгөрөгч онд 27 мянга 757 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг 2014 онтой харьцуулахад 439 хэргээр буюу 1.6 хувиар өсчээ. Эдгээр гэмт хэргийн 64.7 хувь Нийслэлд орон нутагт 35.2 хувь нь гарсан байна. Нийлэлд үйлдлэгдсэн гэмт хэргийн тоо өссөн бол орон нутагт дахь гаралт 1.3 хувиар буурчээ.

Гэмт хэрэг ихэвчлэн гэр болон орон сууцанд үйлдэлддэг байна. Үйлдэгдэж буй гэмт хэрэгт хүүхэд оролцсон хэрэг нэмэгджээ. 2015 онд 1144 өмнөх онд 1076 хүүхэд оролцсон гэмт хэрэг гарсан аж. Хүүхэд гэмт хэрэгт их холбогдох нь улс орны ирээдүйд нүүрлэж буй хар толбо юм. Боловсролын салбарт суралцаж буй залуучууд болон сургуулийн насны хүүхдийн дунд явуулах хүмүүжлийн ажлыг орхигдуулсан нь гэмт хэрэг үйлдэхэд ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг ч судлаачид онцолдог.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийн 33 хувь нь Эрүүгийн хуулийн 145-р зүйл ангийг зөрчсөн байна. Тодруулбал, 1.1 Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно гэж заажээ.

Дээрхээс харахад, ажилгүйдэл, ядуурал хулгай нь гэмт хэргийг гарахад голчлон нөлөөлж буй бололтой. Ийн хардахын учир нь 2015 онд гарсан гэмт хэргийг 12 мянга 532 нь ажилгүй иргэн үйлдэж. Насны ангилалаар нь ач үзвэл 18-24 насныхан 5768 гэмт хэрэг хийжээ. Ажилгүй түүний амиа зогоох арга нь бусдын хөрөнгөнөөс хумслах. Ид хийж бүтээх насандаа бусдын эд зүйлсийг тонож явна гэдэг даанч харамсалтай.

Ажилгүйдэл, эдийн засгийн хямарч, иргэдийн амьдрал ядуурч байгааг гэмт хэргийн гаралтаас ч бас харж болдог гэдгийг та мэдэх биз ээ.