Автобусны жолооч 76 настай эмээг мөргөж гэмтээжээ
2016/01/14
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр нийт 340 дуудлага ирж, зам тээврийн 286 дуудлага бүртгэгдсэн байна. Зургаан хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Хархорин захын автобусны буудалд “Тэнүүн огоо” ХХК автобусны жолооч 76 настай эмээг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюутолгой явах 30 километрийн сайжруулсан шороон замд T.Prius маркийн Ч жолоочтой авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Ч нас барж хоёр хүн гэмтсэн хэрэг гарсан байна.
Т.Буянаа
зочин · 2016/01/14
энэ монголын нийгэмд - цэцэрлэгийн багш +асрагч = нар .... нийтийн тээврийн унаа автобусны + жолооч = нар ард түмэн + нялх = хүүхдэд маш их хохирол гарз учруулж байгаагаа бодитоор бүр байнга давтаж хэрэг зөрчил гаргаж хөгшид + цэцэрлэгийн насны хүүхдүүдийн амь нас эрүүл мэндээр хохироосоор байх юм . эд нэрт маш том хуулийн хариуцлага шийтгэл л хэрэгтэй байна зүгээр нэг торгоод сануулаад ажилааэас нь халаад +иймэрхүү арга хэмжээ авлаа гээд нийтэд мэдээлдэг боловч -- энэ шийтгэл нь дээрх ажил хийдэг хүмүүст хөнгөдөөд байгаа учираас л энэ цэцэрлэгийн багш + асрагч + автобусны +жолооч = нарт хүүхэд хөгшчүүл + хүний амь нас эд нарт тоглоом болж харагдаад л энэ хэрэг дараалан гараад байгааг хууль хяналтынхан анхааралдаа ажиглах л болоод байна ?????????????.................?????????