Дархан хотын гаралтай, радио жүжгээр урлагийн гараагаа эхэлсэн “Бундын тамга” хамтлаг “Бороонд норсон сүүлчийн навч” мюзикл жүжгээ Тусгаар тогтнолын ордоны тайзнаа энэ сарын 16-наас эхлэн тоглож байна.

Тус хамтлагийн 5 жилийн ойдоо зориулсан энэ мюзикл тоглолтыг “Grand Film” продакшны захирал, МУСТА У.Батбаатар найруулжээ. Залуучуудын хайр дурлал, найз нөхөрлөлийг хөгжим, жүжгээр хослуулсан энэ тоглолт залуучуудыг ихээр татаж байгаа бөгөөд 2 дугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ.

Хамтлагийн уран бүтээлийн хувьд үүгээр дуусахгүй бөгөөд “Эх орон” телевизтэй хамтран “Дунд урсгал” хэмээх 16 ангит кино бүтээж байгаа аж. Энэ киногоо ирэх зун үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.


С.Отгон