"Шударга ёс" эвслийн бүлэгт Н.Энхбаяр чиглэл өгч Ч.Сайханбилэгийг огцруулахгүй байхаар боллоо
2016/01/21
“Шударга ёс” эвслийнхэн өнөө өглөөний 07.30 цагаас 11 цаг хүртэл хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийн талаар хэлэлцсэн. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, засаг унагаах ажиллагааг санаачилсан болон нэгдсэн гурван нөхөртөө “Засгийн газрын тэргүүнийг унагаах кноп дарж болохгүй” гэсэн хатуу анхааруулга өгсөн талаар ойрын эх сурвалж мэдээлж байна. Уг хурлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санаачилга гаргасан УИХ-ын гишүүн Г.Уянга хэвлэлийнхэн болон “ангийнхан”-аасаа бултаж, олдохгүй байгаа талаар шаргал ордонд шивэр авир хийж байна.
Түвшинбат · 2016/01/22
Төр барьж явсан хүний зангараг нэг иймэрхүү
Зочин · 2016/01/21
Uynga geh ter huuhen elii balai boltson henheg ni dendeed bh ymdaa
з · 2016/01/21
Энэ улс төр тогтвортой байвал бидэнд л хэрэгтэй дээ