Хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Уян­га суманд очсоноо ер мартдаггүй. Мартахгүй байхын учир нь, миний нутгийн тасархайг нөгөөх алдарт “нинжа” нар ёстой л там болтол сүйтгэж, хүн харахын аргагүй болгосон байсанд юм. Хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо, булингартсан ус, хагархай ногоон цэнхэр түмпэн, хараал голдуу урсгасан “нинжа” нар... Ийм л дүр зураг харагдаж байж билээ.

 

Нийгэм хувьсан өөрч­ лөгдөж, шинэ тогтолцоонд дасан зохицох чадваргүй олон мянган хүн хөл алдаж, ажил хөдөлмөр, ашиг орлогогүй болсон 1990­ээд оны эхнээс гар аргаар алт олборлогч гэж цэвэрхэн нэрлэсэн “нинжа” нар гарч ирсэн байдаг. Улмаар амьдрах энэ арга улам хүрээгээ тэлж бүхэл бүтэн арми болсон нь бодит түүх. Судлаачдын тооцоолсноор 30 гаруй мянга хүн би­ чил уурхайд ажиллаж байгаагийн 80 гаруй хувь нь алт ухаж байна гэсэн тоо бий. Гэхдээ энэ нь баталгаатай, албан ёсны статистик биш. “Нинжа” нар бусдын олборлолт явуулж байгаа газарт “сүрэглэн” нэвтэрч, хүний олноор далайлган халдлага хийх явдал нэг бус удаа гарч байлаа. Сэлэнгийн Заамарт олборлолт явуулж байсан “Сентерра гоулд”­ын ашиглалтын талбайд болсон үйл явдал үүний жишээ юм. Тухайн үед “нинжа” нар болон хамгаалалтын алба, цагдаагийнхны хооронд бяцхан мөргөлдөөн үүсч, олон хүн бэртэж гэмтсэн байдаг. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 24­нөөс 25­нд шилжих шөнө Ноён уулын тусгай хамгаалалтын газарт үүргээ гүйцэтгэж байсан “Заамар хаан” компанийн хамгаалалтын албаны дөрвөн ажилтан руу “нинжа” нар халдаж, гурвыг нь хүнд гэмтээсэн хэрэг зөрчил боллоо.

 

Иймэрхүү байдлыг тас­ лан зогсоохын тулд УИХ­аас бичил уурхай эрхлэгчдэд зориулан хууль гаргаж, тэднийг хувиараа ашигт малтмал олборлогчид / ХАМО/ гэж нэрлээд зохион байгуулалтад орох, албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгсөн. Үүний үр дүнд 2013 онд Монголын бичил уурхайчдын “Нэгдсэн дээвэр” төрийн бус байгууллагыг үүсгэж, түүнд 12 аймгийн 5800 гаруй хүн хамрагджээ. Тэд зөвхөн олборлолт хийгээд хаячихгүй, өөрсдийн ухаж сэндийлсэн болон өмнө нь ашиглагдсан талбайд нөхөн сэргээлт хийдэг болсон сайн эхлэл ч байна. Манай улс 2015 онд 25.7 тонн алт олборлосны 1.8 тонныг хувиараа алт олборлогч 140 иргэн Төвбанкинд тушааж байжээ. Гэтэл Гэнэтийн ашгийн гэх 68 хувийн татварыг “Фортуна” Н.Батбаярын санаачилгаар гарган ирж, хуульчлан баталснаар иргэд банкинд олборлосон алтаа тушаах явц үндсэндээ зогсч, 2013 онд ердөө л хоёр иргэн 5.8 кг алтыг улсын сан хөмрөгт өгсөн байх юм. Харин 2014 онд нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож тогтоосноор 130 орчим ир­ гэн 3.2 тонн алт тушааж, улсын төсөвт зургаан тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

 

Өнгөрсөн онд хувиа­ раа алт олборлогчид зургаан тонн гаруй алтыг Монголбанкинд тушаасан нь төрийн зөв бодлого ард иргэдэд төдийгүй улс орны эдийн засагт ч чухал нөлөөтэйг баталж буй хэрэг юм. Цаашид анхаарах ёс­ той нэг чухал асуудал нь сорьц болон худалдан авалтыг боловсронгуй, хөн­ гөн шуурхай болгох явдал гэдгийг “Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулж буй эдийн засгийн хувь нэмэр” зөвлөгөөнд оролцогчид хөндөн тавьж байлаа. Олборлосон алтыг Төв­ банкинд тушаахын тулд заавал сорьц тогтоолгох шаардлагатай байдаг бөгөөд ийм үүрэгтэй ганц байгууллага болох Сорьцын хяналтын газар нь нийслэлд байдаг. Энэ нь хувиараа алт олборлогчдод хүндрэлтэй байдаг тухай иргэд ярьж байсан. Уг нь гол бүс нутагт сорьцын хяналтын баталгаат лаборатори бай­ гуулах талаар цөөнгүй ярьдаг ч хөрөнгө санхүү дээрээ очоод салхинд хийс­ дэг байна. Түүнд багагүй хөрөнгө зарцуулах нь тодор хой ч хувийн хэвшилд шилжүүлж зээл олгох, өөрийгөө санхүүжүүлэх хэл­ бэрээр зохион байгуулж болмоор санагддаг. Тийм ­ гүйгээс улсын хэм жээнд 130 орчим иргэн алт ны худалдааг төрийн зохи­ цуулалтаас гадуур, хувийн бизнес маягаар шууд гардан хийж байгаа гэх мэдээлэл байдаг. Үндсэндээ алт олборлогчдын гар дээрээс хямд үнээр худалдан авч байна гэсэн үг. Бичил уурхайчид дийлэнхдээ байн­ гын орлого, хуримтлалгүй байдаг учраас тэдгээр “ченж”­үүдэд явдал чирэг­ дэлгүй, бэлэн мөнгөөр най­ маалцах нь хялбар бай­ даг байх. Иймээс хөлс хүч, хөрөнгөө зарцуулан бага­ хан орлого олдог хувиараа ашигт малтмал олбор­ логчдыг боломжоороо дэм­ жих нь улсын сан хөмрөг арвижихын нэг эх үүсвэр юм. Үүнд сардаа 42.0 грамм алт олборлодог / судалгааны дүнгээр/ ир­ гэдээс гадна манай улсын экспортод гаргадаг жоншны баяжмалын 70 орчим хувийг нийлүүлдэг бичил уурхайчид ч хамаарах болно.

 

Д.Мөнхжаргал