Сонгууль дөхөхтэй зэрэгцэн аймаг орон нутагт хэн ч танихгүй, өмнө хэзээ ч харж байгаагүй "нөхдүүд” гэнэтхэн нутаг усныхандаа, ард иргэддээ "хайр зарлан” гараад ирдэг явдал цөөнгүй тохиолддог. Ийм нэгэн явдал холын тэртээх Ховдынхонд тохиогоод байгаа гэнэ.

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-ыг дэмжихээ мэдэгдэж, Ховд аймгийн АН-ын даргад өөрийн нэрийг дэвшин өрсөлдөж байснаа, аймгийн АН-ын дарга болж чадахгүй гэдгээ анзааран нэрээ татан байсан Ховд аймгийн Булган сумын уугуул, "Торгон нутаг” клубын тэргүүн О.Батнасан гэх эрхэм, 2014 оны 9 сард МАН-д элсээд, хоёрхон жилийн дараа өдгөө 2016 оны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс УИХ-ын гишүүнд Ховд аймагт нэр дэвшихээр зэхэж байна.

Намын гишүүн болно гэдэг тухайн намынхаа үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, намынхаа төлөө, намаа сонгуульд ялуулахын төлөө төлөө ажиллахыг хэлдэг биз. Харин намын нэрийн өмнөөс улс төрийн хариуцлага хүлээнэ гэдэг намын үүрийн жирийн гишүүдээс эхлээд, олон арван дэмжигчдын талархалыг хүлээж, бусдад хүлээн зөвшөөрөгдөх ажлыг хийж хэрэгжүүлж байсан, үүнийг нь намын олон арван гишүүд дэмжиж тодорхойлж, улс төрийн албан тушаалд өрсөлдөх боломжийг олгож өгөхийг хэлэх байх.

Гэтэл О.Батнасан мэтийн зарим эрхэмүүд сонгууль дөхөөд ирэхлээр намын үзэл баримтлал, дүрэм журмыг үл ойшоон, эрх мэдэл албан тушаалд хүрэхийн тулд гэнэтхэн намд элсэн орж, жирийн гишүүдийн саналыг алгасан дээш тэмүүлж, "кран”-аар татуулж байгаа мэт сайд дарга нараар дэмжүүлэн УИХ-ын гишүүнд горилж байгаа нь Ховдын ард түмний зэвүү дургүйцлийг зэрэг төрүүлээд байна

Хоёрхон жилийн өмнө АН-ын үзэл бодлыг дэмжиж явсан хүн өдгөө УИХ-д МАН-аас нэр дэвшинэ хэмээн явахын шалтгаан юу вэ?. Учир мэдэх хүсүүийн яриагаар бол "Торгон нутаг” клубын тэргүүн О.Батнасанг ил далд дэмждэг хүн бол УИХ-ын гишүүн, УИХ дэх МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гэх. Тэрбээр О.Батнасанг аймгийн МАН-д анх намд дагуулан гишүүнээр элсүүлж, улмаар Ховдын МАН-ын олон зуун гишүүдийн санал шийдвэрийг үл харгалзан УИХ-д нэр дэвшүүлнэ гэж итггүүлсээр явна…

Уг нь МАН-ын дүрэм журмын дагуу бол УИХ-д нэр дэвших хүнийг намын анхан шатны байгууллага болох намын үүр, хорооны саналд үндэслэн намын бага хурлаар эцэслэн шийддэг гэдэг. Гэтэл О.Батнасан энэ бүгдийг алгасан аль хэдийнэ УИХ-ын гишүүнид нэр дэвшигчийн мандатаа өвөртлөсөн мэт аашлах нь ямар учир вэ?

Монголчууд "айлаас эрэхээр авдараа уудал” гэдэгсэн. Ховдын МАН-д УИХ-д нэр дэвшүүлж болох боломжийн кандидатууд байсаар атал заавал О.Батнасан гэх АН-ын гишүүн байсан, эрхмэдэлд хүрэхийн төлөө МАН-д элссэн, намын үзэл бодол итгэл үнэмшил гэх үнэт зүйлгүй, дээр нь Ховдын Булган сумынханаас өөр суманд хэн ч танидаггүй хүнийг нэр дэвшүүлэх нь намдаа ашигтай юмуу, өөр хэн нэгэнд ашигтай юм уу?

Ийнхүү О.Батнасан гэгчийг МАН-ын өмнөөс УИХ-д нэр дэвшүүлнэ гэдэгт аймгийн МАН-ын олон арван гишүүд дургүйцлээ илэрхийлээд байгаа гэнэ.

Хэрвээ 2016 оны сонгуульд МАН-аас иймэрхүү сул хүмүүсийг нэр дэвшүүлэх юм бол Ховд аймгийн МАН 2016 оны оны УИХ-ын сонгуулийн саналыг АН-д найр тавьж байгаагаас өөрцгүй хэрэг гэж үзэх хүмүүс олон байна.

А.Галт

Эх сурвалж: Дуулиан.мн