Засаг дарга Д.Пүрэвдаваагийн нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсан нь нотлогдлоо
2016/02/20
Сүүлийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Тамгын газрын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдсан мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслүүдээр цацагдаж байна.
Тодруулбал, “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодож, танхайрчээ”, “Д.Пүрэвдаваад зодуулсан жирэмсэн эмэгтэйн биеийн байдал муу байна” зэрэг гарчиг бүхий мэдээлэл нийт 29 цахим сайт, долоон телевиз, өдөр тутмын нэг сонинд гарчээ.
Иймд нэг талыг хэт барьсан, үндэслэлгүй, баримт нотолгоогүй, бодит үнэнийг гуйвуулж, төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн нэр хүндэд халдсан мэдээллүүдэд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон дүүргийн удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Зодуулсан гэх эмэгтэйн гэдэс рүү нь цохьсон, хана мөргүүлсэн, боомилж сэгсэрч, заамдаагүй болохыг тус дүүргийн Тамгын газрын хяналтын камерын бичлэгээр нотлогджээ. Болсон нөхцөл байдлыг харсан гэрчүүд ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан Засаг дарга Д.Пүрэвдаваагийн нэр төрд зориудаар халдсан бодит бус мэдээлэл тараасан гэж үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байлаа.
Түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад жирэмсэн эмэгтэй зодуулсан гэх гомдол бүртгэгдээгүйг цагдаагийн байгууллага баталсан байна.
Мөн Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хийсэн үйл ажиллагааны шалгалтаар удирдлагын манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй, захирах удирдах ёсны зарчим алдсан болохыг тогтоож, ажлын хариуцлага хангалтгүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу төвийн дарга, ажил хариуцсан холбогдох ажилтанд хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг чиглэл болгосон албан бичиг, иргэдээс ирсэн гомдлын дагуу Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнийн албан тушаал бууруулсныг сэтгүүлчдэд дэлгэсэн нь дээрх мэдээлэл үндэслэлгүй, бодит байдлыг хэт гуйвуулсан болох нь батлагдсан юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд Засаг дарга Д.Пүрэвдаваа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр хүндэд илтэд хууль бусаар, зохион байгуулалттай хандаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ талаар хууль шүүхийн байгууллагад хандахаа албан ёсоор мэдэгдлээ.
ОЛОН УЛСЫН ... · 2016/02/27
БОЛЬЁ ОО
Зочин · 2016/02/20
Хүмүүс юу ч хийхээс буцахгүй болжээ Сайн нягталж баримттай болгоод ТВ-р цацах хэрэгтэй Сэтгүүлч сурвалжлагч нар маш муу түүхий мэдээлэл гаргаж байна Арай дэндүү юмаа