Улаан бурхан хэмээх хурдан тархацтай халдварт өвчний тархалт их байгаа бөгөөд өвчлөлийн хувьд оюутнуудын өвчлөл бага насны хүүхдийн дараа хоёрдугаар орж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 22-ны даваа гаригт 09.00 цагаас эхлэн МУИС-ийн оюутнуудад улаан бурханы вакцинжуулалтыг үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Уг вакцинжуулалтыг ХӨСҮТ-өөс эмч, вакциниорын баг ирж ажиллах бөгөөд дараах тохиолдолд вакцинд хамрагдах шаардлагагүй гэнэ.

1. Улаан бурхнаар өмнө өвдөж байсан

2. Сайн дураар вакцинд хамрагдсан

3. Өнгөрсөн жил МУИС-ийн оюутны дотуур байранд амьдарч байх үедээ вакцинд хамрагдсан багш, оюутнууд юм.

Т.Буянаа