Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурсан талаар өнөөдөр Монголбанкнаас олон нийтэд мэдээллээ . Мөнгөний нийлүүлэлтийн бууралтад хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 0.1 хувь, валютын хадгаламж хоёр хувь буурсан нь голлон нөлөөлсөн юм байна.

Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлтийн 53.9 хувийг төгрөгийн хадгаламж, 20.1 хувийг гадаад валютын хадгаламж, 11.4 хувийг төгрөгийн харилцах, 9.6 хувийг гадаад валютын харилцах, 4.9 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байгаа ажээ. Мөн нийт хадгаламж өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч 7 их наяд 297 тэрбум төгрөг болов.

Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 0.8 хувь буюу 141.9 тэрбум төгрөгөөр өсч 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 65.2 хувь буюу 11.8 их наяд төгрөгийн зээлийг хадгаламжийн байгууллагуудын, 34.8 хувь буюу 6.3 их наяд төгрөгийг бусад санхүүгийн байгууллагуудын зээл бүрдүүлж байгаа ажээ.

Н.Чимэг