Онгоц “Барьцаалсан” гурвын цаад паян
2016/03/02
Бараг дэлхийд анх удаа юм даа, төрийн өндөр албаны хүмүүс онгоц хагас цаг орчим “барьцаалан” саатуулсан үйл явдал Монгол Улсад гарсан тухай гадны мэдээллийн сайтуудад тавигдлаа. УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар хоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцыг 33 минут орчим саатуулжээ. Азаар асуудал ужигралгүй төрийн томчуудын ханд нь дарагдсанаар нислэгийг үргэлжлүүлэх болсон нь тэгсгээд олон улсад түгэн дэлгэрэлгүй намжсан бололтой гэж найдъя. Тэрнээс тэрхүү олон улсын нислэг дахиад нэг цаг орчим саатсан бол дэлхийгээр нэг шившиг болох байжээ.
Энэ үйл явдал яг юу болсон гэхээр 2016 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн OM135 дугаар аяллын онгоцонд Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энгийн ангиллын тийзээр зорчихоор орж ирсэн байна. Тэдэнд хуваарьт суудлыг нь зааж өгтөл тэдгээр нөхөд “Үгүй ээ, бид бизнес ангиллын суудалд сууна” гэжээ. Сүүлд гурван нөхрийн өгч байгаа мэдээллээр бол “Анх тэгж дуугарсан хүн нь Ц.Оюунбаатар, тэрнээс бид хоёр дуугүй л байсан” гэж ярьж байгаа. Онгоцны үйлчлэгч “Та бүгдийн суудлын захиалга энгийн учраас тэндээ суух ёстой” гэдгийг албан ёсоор тайлбарласан ч хүлээж аваагүй байна. Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь нар онгоцны үйлчлэгч, нисгэгч нар дээр очиж "Бид энгийн суудалд суухгүй. Энэ тасалбараар нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна "хэмээн зүтгэжээ. Улмаар дуу нь чангарч "Бид УИХ-ын гишүүд. Танихгүй байна уу. Энгийн хүмүүс шиг энд суухгүй, заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” гэжээ. Асуудал маргааны байдалд хүрч, улмаар нисэх боломжгүй болгожээ. Зорчигчдын амгалан тайван байдал ч алдагдсан байна. Зорчигчдыг үл огоорсон УИХ-ын гишүүдийн уур омог их байсныг онгоцонд явсан хүмүүс гэрчилж ярьсан байна лээ. Ингээд эцэстээ онгоц нисэх боломжгүй байдалд хүрч, үнэн хэрэгтээ нислэгийг УИХ-ын гурван гишүүн “барьцаалан” саатуулахад хүрсэн тул МИАТ-ийн удирдлагын түвшинд асуудал очжээ. Ингээд нислэгийн дүрэм журам хийгээд хуульд заасны дагуу “Хуваарьт нислэгт саад болж буй зорчигчдыг ачаа тээштэй нь хамт буулгаж, дараагийн нислэгээр явуул” гэх үүргийг нислэгийн удирдлагын төвөөс онгоцны жолооч, үйлчлэгч нарт өгсний дагуу гурван гишүүнийг онгоцнооос буулгахад хүрчээ. Онгоцны үйлчлэгч УИХ-ын гурван гишүүнийг буулгахыг завдсанаар тэдний уур омог дарагдаж чимээгүйхэн, амандаа элдвийг үглэсээр энгийн иргэдийн суудалдаа суусан байна.
Энэ бүх болсон үйл явдлын талаар Зам тээврийн сайд М.Зоригт бээр төрийн албан хаагчдын зүгээс нислэгийн үед ийм асуудал үүсгэвэл ямар хууль журам үйлчлэх ёстойг олон нийтийн сүлжээнд тавьжээ. Түүнд юу гэж дурдсаныг дор эхээр нь хавсаргалаа.
УИХ-ын гурван гишүүнтэй холбоотой иймэрхүү үйл явдал манайхаас өөр улс оронд яаж шийдэгддэг наад захын жишээг хүргэе. БНСУ-ын Иргэний агаарын тээврийн "Солонгос Air" компанийн дэд захирал Чу Хён А гэх эмэгтэй 2014 онд яг ийм маргааныг нислэг эхлэхийн өмнө гаргасан байдаг. Үүнийхээ төлөө тэрбээр албан тушаалаа өгч байжээ. Харин манай Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар ямар хариуцлага хүлээхийг хэн ч мэдэхгүй. Онгоцны нислэг цуцлагдсан үед минут, секундээр мөнгө гадагшаа "урсаж" байдаг. Мэдээж энэ мөнгө төгрөгөөр бус ам. доллараар яригдах нь ойлгомжтой. Гурван гишүүний зүгээс “барьцаалсан” нислэгийн саатлаас болж хэр хэмжээний зардал нөхөн төлбөр гарсныг одоогоор нууцлаад байна. Энд нэг л байж боломгүй үнэн байна. Тэр нь юу гэхээр улсын төсвөөс тухайн гурван гишүүний гадаад томилолтод тэрхүү хүсээд байгаа тусгай суудлынх нь зардлыг тооцож өгсөн байдаг. Гэтэл гурван гишүүн өөрсдөө өгсөн мөнгийг хэмнэх үүднээс энгийн суудал захиалжээ. Ингээд онгоцонд орсон хойноо “Бид энгийн суудалд суух хүмүүс биш” гэсэн увайгүй зан, ер нь бол өлөн, “юм үзээгүй” зан гаргасан нь ийнхүү Монголыг олон улсад шившиг болгох шахав. Улсаас өгч байгаа мөнгөөр нь тэр бизнес зэрэглэлийн суудлаа л захиална биз дээ. Энгийн суудал захиалж хэмнэсэн мөнгө нь 100 доллар ч хүрэхгүй шүү дээ. Өнөөдөр Монголын төрийг түшилцэж буй хүмүүсийн ийм л эцэнхий зан чанар Монголын төрийг тураалд хүргэж байгаа юм шүү дээ. Таван цаасны төлөө ийм арчаагүй зан гаргадгаа төрийн түшээд минь болиоч. Хамгийн инээдтэй нь хямд билет авч онгоцонд орсон хойноо нисгэгчид, үйлчлүүлэгчдийг дарамталж, бизнес суудалд суудаг тийм нэг арчаагүй зан нийтлэг тохиодог бололтой. Тэр л сурсан зангаараа мань гурав тэгж зүтгэсэн нь эцсийн дүнгээрээ онгоц хагас цаг “барьцаалах”-д хүргэжээ.
Б.Нямаа
Зочин · 2016/03/04
Их хурлын гишүүныг ард түмэн сонгодог эд яахаараа ард түмэнтэйгээ хамт байх дургүй юм тэгвэл ахин бүү сонго
Зочин · 2016/03/03
erguu dagznuud
J · 2016/03/03
Zeregleltei suudal husvel zoosoo tolood zalar toriin tusheedee
болиосой · 2016/03/03
их хурлын гишүүн гээд энгийн суудалд сууж болдоггүйн бол томилолтын зардалд олгосон мөнгөнөөсөө томроод хүсээд байсан билетээ авахгүй яасан даварсан гарууд вэ...ичээсэй
Энгийн ажиглагч · 2016/03/02
За мэдэхгүй дээ. Энэ ч Оюунбаатар гишүүн нь МАХ Намын гишүүн, олны дунд наад хоёроосоо нэр хүнд болон ажил сайтай яваа учир дагалдан тогологчид нь "унагах" даалгавартай хамт орж будлиан хутгачихаад ингэж олон дахин гаргаж нэр хүндэд нь халдах зохиомол арга гэж харж байгаа хүмүүс олон байгаа шүү. Түрүүлж дуугарсан нь О гэж ирээд л Наад битон Ганбат бол эр...
ж
эхүний нүнжиг байхгүй
Иргэн · 2016/03/02
Новшнууд өөр юу ч биш.
Зочин · 2016/03/02
Зочин · 2016/03/02
bid unuudur turuu turiin tushuudee hundleh tsag boloogui gej uu uursduu songochihood muulaad l baidag ih hurliin gishuudees erh medeltei companii baij boloh uu gishuudiin biletiig zahialj miat hariutsah uuregtei uursdiin uuriig umartan tuls tur hiij shadar saidaa doromjilood suuj baih erh miatiin udirdalga zam teevriin saidad ch baih esgui ezengui tur turiin haymral gedeg chini ene shuu dee turiin saidaa ochihod bi dargiin suudlaa ugugui
Зочин · 2016/03/02
Аан дандаа жижигхээн тархитай нөхдүүд байна даа
сэтгэлмуухай ... · 2016/03/02
эд нар яамар шийтгэл авсан бэ бид бол шорон руу явсан байгаа ийм л шүүж байна шүү дээ та нар
Зочин · 2016/03/02
Энгийн иргэд ингэсэн бол яасан бол доо шоронд орсоон
Зочин · 2016/03/02
Ard tumneer songuulchaad ard tumentgee nisdgui ee gj.
зочин · 2016/03/02
Дараагийн онгоц галт тэргэнд суухаас хоцорсон, цагтай уралдаж амьд уулзахаар хүлээсэн өвчтөний шаналлийг сонгуулийн өмнө төлөөрэй
Nisnee bi nisne · 2016/03/02
Hoho haha teneg gichiinuud yag adilhan tsagt l ochdog shde haha hoho
Онч · 2016/03/02
Ээ новш гэж ичиж үхмээр юм юу ч гэхэв дээ
Зочин · 2016/03/02
ingej l ed nar idej uudag l bauhgyu uydaa
Зочин · 2016/03/02
Энэ Оюунбаатар гэдэг хүний мөсгүй тэнэг амьтаныг зүй нь их хурлаас хөөх хэрэгтэй даан ч чадахгүй л дээ Одоо энэ тэнэг хүний мөсгүй амьтаныг дахин төрд гаргаж болохгүй.Ер нь МАН-аас гарч МАХН руу шилжсэн улсууд ч дээ
МАХН-н жирийн ... · 2016/03/02
Энэ Оюунбаатар мэтийн махан толгойтой тэнэгүүдээс улс орноо түргэн салгаж авьяа ард түмэн минь,
иргэн · 2016/03/02
ийм л хөгийн гарууд шүү дээ. Ядаж түмэн олонд нэр хүнд гэж байхгүй. зөвхөн өөрсдийгөө л хүндэлнэ. Албан тушаал авилга эрх мэдэлд шуханаас өөр ил шидгүй хулгайчууд