“Оюунтан”-ууд хаврын синдромыг эхлүүлж буй нь эмгэнэл
2016/03/08

Тэгвэл нөгөө л улс төрийн намуудын сонгуулийн ээлжит “шоу”ны нэг болох оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудал аль хэдийнэ тэднийг “хорлоод” эхэлчихсэн байна. Учир нь нийгмийн тэргүүлэгч түүчээ байх ёстой оюутнууд маань төрөөс тэтгэлгээ нэхэж жагсах дээрээ туллаа. Уг нь тэд халамжийн мөнгө аваад суух нийгмийн төлөөлөл биш. Харин хийж бүтээх урам зоригоор жигүүрлэсэн, гэрэл цацруулсан залуу үе.
Гэтэл улс орны ирээдүйн боловсон хүчин, гол залуур болж явах учиртай “оюунтан”-ууд ийнхүү тэргүүлэн энэ хаврын синдромыг эхлүүлж байгаа нь харамсалтай. Тэдний энэхүү үйлдэл өнөөх бэлэнчлэх сэтгэлгээ гүн бат сууж эхэлж байгаагийн нэг шинж тэмдэг гэж харагдаж байгаа юм. Тэдэнд ажил хийх боломж байсаар байтал төрөөс өгдөг 70 мянгыг хүлээж, аав ээжийнхээ халаасыг “сэгсрээд” сууж байгаа нь нууц биш.
Монголын оюутны холбоо оюутны эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой болсон байгууллагынхаа хувьд Монголын нийт оюутнуудын өмнөөс дуугарах нь зөв. Гэхдээ нөгөө талаас нь авч үзэхэд тэтгэмж тэтгэлийг өгсөнгүй, автобусанд үнэгүй явуулсангүй, сургалтын төлбөр хөнгөлсөнгүй гэж жагсаал, цуглаан хийж байхын оронд арай л өөрөөр “том” зүйлийн төлөө жагсаж, дуугарч баймаар юм. Тухайлбал, хичээлийн сурлагын чанар, сурах орчин нөхцөл болоод номын сангаар хангуулах талаар анхаарлаа хандуулж уриалга гаргавал дээр байлтай. Уг нь оюутнуудад эрхийнхээ өдөр буюу гуравдугаар сарын 04-ний өдөр эдийн засаг нь хямралтай байгаа төр засгаасаа мөнгө нэхэж жагсахын оронд шаардах олон зүйл баймаар санагдах юм.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон “Төрөөс мөнгө нэхэх” жагсаалд цөөхөн хэдхэн оюутан оролцсон нь үүнийг баталж буй хэрэг биз. Хэрвээ ирээдүйн боловсон хүчин, хүний нөөц маань мөнгөний төлөө л дуугардаг, хөдөлдөг болчихвол харамсаад барахгүй явдал болно. Үүнийг л 70 мянган төгрөг авахыг хүсээд буй оюутнууд анхааралдаа авахад илүүдэхгүй байх.
Гэхдээ үүнд бүх оюутныг хавтгайруулах нь өрөөсгөл хэрэг байх. Мэдээж сурах орчин, сургалтын чанарыг ярьж хэлж тэмцдэг, эсвэл энэ нөөц бололцоондоо тулгуурлан өөрийнхөө хүчийг дайчлан суралцдаг, онц сурч, чадвартай боловсон хүчин болох эрмэлзэлтэй олон мянган залуус бий гэдэгт итгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон “Төрөөс мөнгө нэхэх” жагсаалд цөөхөн хэдхэн оюутан оролцсон нь үүнийг баталж буй хэрэг биз. Хэрвээ ирээдүйн боловсон хүчин, хүний нөөц маань мөнгөний төлөө л дуугардаг, хөдөлдөг болчихвол харамсаад барахгүй явдал болно. Үүнийг л 70 мянган төгрөг авахыг хүсээд буй оюутнууд анхааралдаа авахад илүүдэхгүй байх.
Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй гагцхүү МОХ төрөөс мөнгө нэхээд суухад нь туслах бус бодит дэмжлэг болох зүйл дээр нь дуугардаг баймаар байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МОХ-оос нийт оюутнуудыг төлөөлөн олон төрлийн жагсаал, цуглаан хийдэг ч тэрхүү жагсаал цуглаан хийх эсэх талаар санал асуулга авах нь битгий хэл үүнийг нь оюутнууд дэмжиж байгаа эсэхийг ч асуудаггүй гэнэ билээ. Өөрөөр хэлбэл, оюутнуудаас санал ч авдаггүй.Тэнд ажилладаг хэдхэн нөхөр шийдвэр гаргаад л Монголын нийт оюутнууд буюу 217 мянган оюутны өмнөөс элдэв янзын “шоу” хийдэг гэдгийг оюутнууд хэлж буй. Тиймээс тэдний эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага гэдгээ ухамсарлаж, дуугарч, дэмжих зүйлээ зөв ол гэж зөвлөмөөр байна.
www.mminfo.mn
Зочин · 2016/03/10
Овоо босгоогуй бол шаазгай хаана суух билээ еронхийлогчоосоо эхлээд солиорч огчоод одоо муу болгон оюутан уу битгий солиор
Зочин · 2016/03/09
yum surch medehiig hussen oyutanuud zunduu bdag biz dee sainii hajuugaar saar gegcheer bugdiig ni muulahaa bolioch surch bolowsorhod mungu heregtei l bj taaraa buh yum mungu gdg bolson ued buun tatbar tataas tulbur neheed ard tumnii amidral hetsuu blood bga biz dee ulsiig hen urund oruulsan blee
Зочин · 2016/03/09
Tiim bol uliigee hiijj 70000g ugnu geseiin.
Зочин · 2016/03/08
Зочин · 2016/03/08
та нар чинь одоо яацан сонин хүмүүс вэ???? ажил хийх боломжтой л гэхийн хаана бна тэр ажил чинь??? оюутан авахгүй гээд бичцэн ядаж авсан нь цалингаа өгчихгүй байхад наад 70-р чинь сургалтынхаа төлбөрөөс жоохон ч болов хороож байна. яасан миний үед гэж ирээд юм цэцэрхэх гээд бна уу??? тэгвэл өөрийн чинь оюутан байх үеийн сургалтын төлбөрийг одоогийхтой нэг харьцуулаад үзээрэй их мэдэгч нараа!!!!
Зочин · 2016/03/08
Уг нь мөгийг нь сургалтын төлбөрт нь өгдөг эсвэл сургалтын орчин нөхцлийг сайжруулахад зарсан бол их л өгөөжтэй болох байсан даа
Зочин · 2016/03/08
Үнэхээр л 70 өгөхгүй гэж байгаа бол төр засаг нь сургалтынхаа төлбөрийг л багасгачих л даа сургалтынхаа чанарт тохирсон тэгвэл өөр юу ч хүсэхгүй ш дээ