Иргэдэд олддоггүй газрыг эрх мэдэлтнүүд наймаалцсаар…
2016/03/12
Иргэдэд олддоггүй газрыг Засаг даргын орлогч Т.Чулуунгэрэл, Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Энхжаргал нар наймаалцаж дуусах болоогүй юу
Налайхын газар нутаг үе үеийн эрх баригчдын хөлжих хэрэгсэл болоод удаж байгаа гэдгийг иргэд сайн мэддэг. Б.Баяндэлгэрийн үед цэцэглэж байсан газрын наймаа улам хөгжиж дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын үед улам л даамжирч байна. Тэд өмнө нь газар, төсвийн мөнгийг ээлжлэн иддэг байсан бол одоо бүр цагаандаа гарч бүлэглэн иддэг тогтолцоонд шилжжээ. Эдгээр эрхмүүд Иргэдийг алга дарам хашааны газар авья гэхэд ямар ч газар байхгүй ээ гэдэг. Мянга мянган иргэд газраа өмчилж чадахгүй өнөөг хүрч байгаа. Гэтэл өнөө иргэдэд олддоггүй газрыг дүүргийн эрхтэн дархтангууд өөрсдийн танил тал, ах дүү, хамаатан садандаа хэдэн зуун га-гаар өврөөсөө гарган олгож, наймаалцсаар л байна. Тэдний энэ үйлдэл бүр хэрээс хэтэрч Засаг дарга, төлөөлөгчид нь өөрсдөө “иргэн” гэдэг нэрээр бие биедээ хорь, гучин га-гаар нь газар олгодог системд шилжжээ.
Үүний тод жишээ нь саяхан болж өнгөрсөн ИТХ-ын хэлэлцэх асуудалд 3-р хороонд байршилтай 20 га газрыг малын тэжээлийн ургамал тариалах зориулалтаар иргэн Чулуунгэрэлд эзэмшүүлэхээр оруулжээ. Иргэн Чулуунгэрэл гэдэг нь дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч төдийгүй өмнө нь малын ферм барих нэрийдлээр 30 га газрыг хувьдаа авсан байдаг.
Үүний нөгөө талд ах Б.Баяндэлгэр нь Засаг дарга байх үеэс л МАН-ын нэрээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, эрх мэдэлд дулдуйдан 2014 оноос АН намтай ашиг сонирхлоо нэгтгэсэн үндэслэлээр МАН-аас хөөгдсөн гэх төлөөлөгч Т.Энхжаргал мөн л иргэн нэрээр 3-р хороонд байршилтай Баянгийн бүрдэд 1,5 га газрыг зүчээ барих зориулалтаар, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай гэрлэн дохионы уулзвар дээр зарлалын самбарын зориулалтаар 0,02 га газрыг “Хангай сервис” ХХК-ийн нэр дээр тус тус авахаар хоорондоо тохирон хуралд оруулжээ. Төлөөлөгч Т.Энхжаргал өмнө нь дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Т.Энхтайваны төрсөн дүү бөгөөд дээрх “Хангай сервис” ХХК нь тэдний гэр бүлийн компани гэдгийг Налайхчууд бүгд л сайн мэддэг. Уг нь тэд Налайхын газар нутаг, ард түмний ажил, амьдралаар сүүлийн хэдэн жил тоглож ханасан байлгүй, санаа нь зовдог болов уу гэтэл үгүй байжээ. Харин ч ичих нүүрээ элгэндээ нааж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан үгсэж, иргэн нэрээр ийнхүү аашлах нь яг л яахаас ч буцахгүй өлөн чононууд дунд иргэд амьдарч буй сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байна. Энэ бол тэдний эх захгүй, эрээ цээргүй үйлдлүүдийн нэгхэн л жишээ юм. Тэд ийм жишгээр сүүлийн олон жилүүдэд ханаж цадахгүйгээр авсаар байгаа их хэмжээний газрууд дээрээ Налайхчуудад тустай өчүүхэн ч болов бүтээн байгуулалт хийсэн бил үү.
Үүнээс гадна 2-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай Соёл урлагийн ордны баруун урд ногоон байгууламжаар тохижуулах 11,1 га газрыг иргэн Э.Мөнхжаргалын эзэмшилд, Цонжинболдог, Налайхын тал орчмын 150 га газрыг төрийн байгууллагын ажилтнуудад олгохоор тусгажээ. Гэтэл Налайхад ийм их хэмжээний газар эзэмших тийм олон төрийн байгууллага, төрийн албан хаагчид байгаа билүү. Ингэж өнгөлөн далдлалт хийчихээд жирийн иргэдийн өдөржин, шөнөжин дугаарлаж зогсож, алалдан, талалдаад ч авч чадахгүй байгаа газрыг АН-ын төлөөлөгчид, өөрсдийн хүмүүстээ хичнээн га-гаар хуваахаар хуйвалдсан нь хэнд ч тодорхой.
Ингээд зогсохгүй Баянцогтын хойд талаас эхлэн Нисэхийн торон хашааны урдуур уурхай дундуур гарч ҮТП-ын зүүн тал хүртэлх 85 га, Баянцогтын баруун талаас Наадам толгой хүртэл 75 га, Цэргийн ангийн торон хашааны баруун үзүүрээс Наадам толгой хүртэл 55 га, Наадам толгой орчим 10 га газар нийт 225 га газрыг дүүргийн Морин спорт уяачдын холбоонд олгохоор төлөвлөж оруулжээ.
Газрын наймаа ингэж үргэлжилсээр сүүлдээ Баржингийн аманд 19 га газрыг тарвага үржүүлгийн газар байгуулах зориулалтаар иргэн С.Цэрэндалайд, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3, 5-р хороонд байршилтай газар олгохоор шийджээ.
Жирийн иргэд хүссэн газраа авахын тулд ямар бэрхшээлийг туулдгийн нэг жишээ нь, өнгөрсөн зуны аагим халуунд Налайхчууд чацаргана тариалах газар олгох сургаар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны үүдэнд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл хэдэн өдөр л хөл толгойгүй дугаарласан явдал байлаа. Энэ нь дүүргийн Соёл урлагийн ордонд бүртгэлээр үргэлжилж, эцэст нь сугалаагаар азаа үзэн цөөн тооны хүн чацаргана тариалах газартай болсноор дууссан байдаг. Олон зуун хүн хэдэн өдөр дажин болох шахаж дугаарласан чацаргана тариалах газрын хэмжээ нь ердөө 5 га байсан гэсэн шүү.
Тэгвэл үүнтэй агаар нэг болсон бодит үйл явдал буюу өмнөх хурлын чуулганаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, чуулганаар батлагдаагүй 100 га газрыг чацаргана тариалах зориулалтаар дур мэдэн “дуудлага худалдаа“-нд оруулах ажлыг дүүргийн Өмч, газрын харилцааны хэлтэс зохион байгуулж 40-өөд сая төгрөгөөр худалдсаныг төлөөлөгчид дүүргийн Засаг даргад асуудал болгон тавьсан байна.
“Дуудлага худалдаа” нэрийн дор явуулсан хууль бус ажиллагаанд Налайхын нэг ч иргэн, нэг ч аж ахуйн нэгж оролцох нь байтугай мэдээ ч үгүй, дүүргийн засаг баригчдын хоёр, гуравдагч хүмүүс нууцаар оролцож энэхүү 100 га газрыг хувааж авчээ. Дүүргийн Засаг даргын оролцоотой Өмч газрын харилцааны газрын зохион байгуулсан энэхүү 100 га газрын дуудлага худалдааны орлого нь нийслэлд орж, харин газар нь Налайхдаа боловч эзэд нь гадныхан болсон нь харамсмаар. Энэ асуудлыг МАН-ын бүлгийн төлөөлөгчид тун хурцаар хөндөж, олонх болох Ардчилсан Намын төлөөлөгчид шүүмжилсэн ч Засаг дарга ”Нэгэнт болоод өнгөрсөн асуудал” гэж үг хэлүүлэхгүйгээр нам дарсан гэнэ. Уг нь “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэж хуучны үг байдаг даа.
Дүүргийн жирийн иргэдийн хүсэвч, хөөцөлдөвч олдохгүй байгаа алга дарам газар энэ мэтчилэн орон нутгийн Засаг баригчдын “буруу гар”-аар орж дүүрэгт орсон орлого ч үгүй, эзэмшсэн иргэд ч үгүй л ёстой “байнд ч үгүй банзанд ч үгүй” гэгчийн үлгэр болж байгаа бололтой.
Эх сурвалж: “Шинэ Налайх” сонин
zochin · 2016/03/14
ard irgeddee neg ih gazar olgood bgaa gesen sugalaand taarsan gazraa av gesen chine hun ttoj avhaargui jalga shuuduu iim l gazar olgood uuliin muhart avaachij hashih gej bna shuu dee. uursduu ter gazraa avah bolohoor yamar goy tegshhen saihan gazruudiig ni bur tom tom hashaa hatgaad hotiin tuvd shahuu avchihsan baidag ted nar bolohoor hun irged bolohoor zaaval hazgai honhort baih estoi gej bna shuu .yagaad gevel bid darga bish bas teneguud bolohoor albaar adgiin muu gazriig ni ugch bgaa yum bna..adgiin hulgaich nar bol hamgiin saihan gazriig avdag genee.Bid nar nasaaraa hunii harmaa uhsan hulgaichaas dor ad uzuulsen amitad hudlaa huuli durem yarisan hulgaichaar duurchihlee naad mongol uls chine bitgii ter teneg sugalaand ni orolts ta nar mal bish biz dee.
Зочин · 2016/03/13
Tsagdaa n boldbaataraa shalgaad yu ch ugui bolgoochee
Зочин · 2016/03/13
Ene boldbaatar gèd zasag darga bhad nalaih hezee ch hogjihgui unemde dup gar bm lee
Зочин · 2016/03/13
Бид ер ардчилалыг ардчилалаар цэвэрлэх цаг болсон биш уу
Зочин · 2016/03/13
уед нь сундэрлэн босдоггуй юм хэвээрээ байна гээд хорооныхон ярьдаг юм нэр усаа бичсэн зуйлийг хувилж тавьж бай танай сайт ???!!!!
Зочин · 2016/03/13
лхагвадорж гантомор нарыг шалгаад уздээ !?!!!!????? шинэ налайх сонинг баяндэлгэрийн авгайн эрхэлж гаргадаг гэсэн мон цагаан байранд усчингийн суудал турээслуулдэг их л хэцуу хундээ дээр уед уксус ууж амиа хорлох гэж байсан юм хоорхий тэдний байшин баяндэлгэр засаг байхад нь сундэрлээд л босдог засгаас буусан
Зочин · 2016/03/13
юмтай байсан малтай хун газар авч овс тэжээл тарих нь зайлшгуй шуу дээ харж бай ажлын байр ч бий болно юмыг бас хандтай бичиж бай ?! будууний будуун шар баяндэлгэр л налайхын газрыг орвонгоор нь эргуулж тойруулсан шуудээ энхжаргал бол мороороо ажил хийгээд л явж л байна шударга бичээ шалгах барьцахдаа тулвал баяндэлгэр
Зочин · 2016/03/13
орон сууц ямар монгоор бариулав гэдэг нь сониндоо ?!?!?! сургуулийн монгоноос шуусан !!!!??? газрын тухай ба бусад зуйлсийн талаар чулуунгэрэл нь оорийн ходолмороор ходолморлож олж авсан ариун зуйлсээ налайхчууд мэднээ ?!?! олон тумэнд тусалдаг хуваалцдаг юм шуу зах зээлд орсон цагаас бараг туунээс ч омно ом
Зочин · 2016/03/13
шинэ налайх сонин байдаг юмуу ? эрт урьдын цагт баяндэлгэрийн шахааны сонин байсан юм тосвийн байгууллагынханд нярав нягтлангаар нь шахуулдаг хэцуу л байсан одоо харин яаж болдоо би ч тэтгэвэртээ гарсан газрын тухай ярих юм бол баяндэлгэр аймаараа !!!!?? мон лхагвадорж гантомор гурав яагаад оро
Зочин · 2016/03/13
МАН. АН-ЫН ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНДӨӨӨ
ZZZ · 2016/03/12
Nalaihiin gazriig chin Bayandelger zarj duusgasan ondor alban tushaaltnuudad gazar belegleel ergeed avilgaliin heregt holbogdohod gazar avsan nohduud hamgaalaad yamarch yal shiitgelgui ongorson.
Зочин · 2016/03/12
Ийм адгын хулгайч нар төрийн ажилд шургаад бдг.Наашаа харж ард түмэндээ гэж шаагаал.Энэ хэдэн гагаар нь газар зараад бдг ноход эдний гар хөл бгаадаа.
OKO · 2016/03/12
энгийн иргэн газар авах гэхээр бөөн хууль дүрэм ярьдаг юм,Тэгсэн өөрсдийг хар, ИЙМ Л БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ,!!!!!!