Энэ сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжих гэж байна. Өөрөөр хэлбэл 0.00 цагаас та цагаа 01.00 дээр тааруулах юм. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийх юм байна.