Өнөө шөнө Өвөрхангай, Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, маргааш өдөр Дундговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх тул цаг агаарын аюултай үзэгдлээс малчид, тээвэрчид, ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

Маргааш нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Ж.Болор

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг