Хятад компани оршуулгын газраас алт олборлох гэж байгаа тул Төв аймгийн иргэд өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийнэ
2016/03/31
Төв аймгийн Цээл суманд хайгуулын 3 лиценз эзэмшдэг 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай "Еос" хэмээх компани тус сумын нутагт орших оршуулгын газрыг ухаж алт олборлохоор зэхэж байна.
Ингээд олборлосныхоо дараа нөхөн сэргээлтэд 1 сая төгрөг зарцуулах төсөв гаргасан аж. Тиймээс нутгийн иргэд уул усаа авч үлдэхийн тулд шүүхэд хандаад байгаа аж. Мөн "Еос" компани нь тус сумын засаг даргын гарын үсгийг хуурамчаар дуурайлган лицензээ сунгасан гэж байна. Анхан шатны шүүхэд тус хятад компани ялжээ. Харин өнөөдөр давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн давж заалдах шатанд болж байгаа аж. Энэ үеэр нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн шүүхийн гадна цуглахаар болжээ.
Н.Чимэг
Зочин · 2016/03/31
Ene gazar olgood bgaa alban tushaaltan erh medeltei humuust ni hariutslaga tsootsoh heregteishdee
Зочин · 2016/03/31
дэндэр · 2016/03/31
элбэгээ одоо л зохицуулах хэрэгтэй.Гэхдээ хужаад их л хайртай хүн дээ.өөгшүүлдэг хүн шүү дээ.яг л ах дүү нь юм шиг
Дорж · 2016/03/31
Нэг сая төгрөгөөр нөхөн сэргээн гэж юу байхав. Өвгөдийн булшийг ухуулна гэж юу байхав. Шүүгч нар хаалтын гэрээ буюу авлига авсан хужаа нар биш үү?Монгол хүн байсан бол өөрөөр шийдэж нутгийн иргэдийн эрх ашгийг,өвгөдийн булшийг хамгаална даа.