“Илгээлтийн эзэд” аяны хүрээнд малчдад хүргэгдэх ёстой 400 боодол өвс тахилтад айлын хашаанд байна
2016/04/02
МУГЖ С.Жавхлан,Т.Баясгалан нар өөрсдийн санаачлан хэрэгжүүлсэн "Илгээлтийн эзэд" аяны хүрээнд тоглолт зохион байгуулж, орлогоороо өвс тэжээл, лаа чүдэнз зэрэг малчдын хэрэгцээт зүйлсийг худалдан авахад зарцуулсан.
Уран бүтээлчдийн уриалснаар үзэгчид өөрсдийн оёсон нэмнээ, бээлий, төлийн уут зэргийг ч тоглолтын үеэр давхар хандивласан гэдгийг хэн бүхэн тодхон санаж байгаа. Тэгвэл энэ аяны хүрээнд цугласан 400 боодол өвс хүрэх ёстой малчныхаа хашаанд биш, Улаанбаатарт тодруулбал Тахилтад айлын хашаанд байна.
Увс аймгийн Улаангом суманд “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд цугласан өвс тэжээлийг татаж авахаар болсон гэнэ. Тус суманд онцгойгоос 1200 боодол өвс, 200 шуудай буюу таван тонн тэжээл хуваарилан, ачуулжээ. Гэтэл 400 боодол өвсийг хотод үлдээн, 800 боодол өвс 200 шуудай тэжээлийг Улаангом руу ачуулжээ. Дээрх өвс тэжээлийг тээвэрлэсэн жолооч Б.Мягмаржав “Би Хятадын “Норд Бенз” маркийн хүнд даацын ачааны автомашинтай. Үүгээрээ орон нутаг, хот хоёрын хооронд тээвэр хийж мөнгө олдог. Гуравдугаар сарын 25-нд онцгой байдлын албаны хашаанаас 400 боодол өвс, 200 шуудай тэжээл ачаад, сумын Засаг дарга О.Ганхуягийн зөвлөснөөр бүх өвсөө Тахилтад хамаатныхаа хашаанд буулгасан. Наад өвсөө хэсэг хугацаанд найдвартай хадгалчих газар буулгаад дахиж очоод үлдэгдлийг нь ав гэсэн учраас би тэгсэн хэрэг” гэлээ.
Өнөөх 400 боодол өвс буулгасан хашааны эзэн Батсүхтэй өчигдөр холбогдоход “Манай хашаанд буулгасан 400 боодол өвс тоо ёсоороо байгаа. Удахгүй ирж авна гэсэн” гэсэн юм.
Зочин · 2016/04/02
eo oo arai ch dee iim ch bolchih gej dee uuruu ugch chadahgui baij hunii ugsun yumiig buten taraachihaj boldoggui yum baih daa
irgen · 2016/04/02
yasan gej hudlaa yaridag ym unen l biz shunaltai humuus suu de
irgen · 2016/04/02
iim l ichih nuuree elgeendee naasan hun sug nuud shunaltai novshnuud shu arga hemjee avaache davraagaad l baih ym shunliin tulam ymaa novshnuud
Зочин · 2016/04/02
Vnenvv javhlan nerd garah gd bg yum bishvv tm svrhiil yum bol tergel hvv gd feeseer yavd bga hvvhediin handiviin togloltond oroltsoj handiv orgooch