Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү?
2013/09/02
Тун удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Улс орны нийгэм эдийн засгийн байдал сайнгүй байгаатай холбоотойгоор төр засгийн төвшинд багагүй сандрал үүсгээд байгаа.
Тиймээс МУ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдыг дуудан ирүүлж Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан. Түүнчлэн ерөнхийлөгч тэдэнд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах боломж байгааг ч сануулаад байсан билээ.
Тиймээс энэ дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 2-6-ны хооронд төлөвлөөд байсан ч хуралдааны тов хойшилж, энэ сарын 16-19-ны өдрүүдэд болохоор болсон. Харин энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд хамгийн ихээр анхаарал татаж байгаа бөгөөд чуулганаас гарсан бодлого шийдвэр үүсээд байгаа хүндрэлийг арилгаж чадах эсэх талаар хүлээлт үүсгээд байгаа юм.
Тухайлбал УИХ-ын ээлжит бус чуулганаар үүсээд буй хүндрэлийн гол сэжүүрт тооцогдож байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг буцаан нэмэгдүүлэх, эрх зүйн орчиноо сайжруулах зорилгоор 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө батлагдсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиа хүчингүй болгож шинээр “Хөрөнгө оруулалтын тухай” хуультай болохоор зэхэж байгаа. Шаардлагатай гэвэл улсын төсөвт тодотгол хийж магадгүй болоод байгаа.
Харин энэ завсар авилга хээл хахуулийн хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал ч УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж магадгүй болоод байгаа аж. Учир нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болоод түүний эхнэрт холбогдох хэргийг шалгаж байгаа УМБГ-аас тэднийг гэм буруутай гэж үзэж байгаа бололтой.
Тиймээс прокуророос ирэх ээлжит бус чуулганы өмнөхөн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д тавьж магадгүй болоод байгаа гэнэ. Гэхдээ энэ тохиолдолд Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг зөвхөн УИХ л бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх учиртай.
Зочин · 2013/09/04
Otgonbayr gedeg hvniig yarihaasa omno Bayrtsaogt gedeg hvnee yarimaar yum. adilhan nuuts danstai bsan gehdee Mongoliig hytadiin Mongol gej bichsen eh ornoosoo urvasan hvniig ehleed shiitegmeer bna
Зочин · 2013/09/03
асуудлыг хурдан шийдээд явуулах газар нь явуулаач