Н.ЭНХБАЯРЫГ БАРИВЧЛАХ сэдэл буюу айдас дахин сэрсэн үү
2016/04/11
- Тэр баривчлах аюулаас зугтаж, Солонгосыг зорьсон уу -
Н.Энхбаярыг улс төрийн өндөрлөгт дахин гаргаж ирэхээс эмээдэг олон шалтгаан байж болно. Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш түүнийг улс төрөөс шахаж гаргахыг АН ч, МАН ч ихэд хүссэн байдаг. Н.Энхбаяр уул уурхайн лиценз авахыг хүсэхэд хүртэл тухайн үеийн Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Баяр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт “Н.Энхбаярт лиценз олгож болохгүй” гэх даалгавар өгсөн гэдэг юм. Түүнчлэн Ц.Нямдорж болон бусад улстөрчтэй холбоотой булхиаг илчилж мэдэх аюултай байсан учраас түүнийг улс төрөөс хол байлгахыг аль аль намынхан нь хичээж эхэлсэн гэдэг. Харамсалтай нь тэдгээр хүсэл талаар болсон юм. Н.Энхбаяр шинээр байгуулсан МАХН-ын хамт өндийн босч ирлээ. 2012 оны сонгуулийн үр дүнгээр Н.Энхбаяр УИХ-ын гишүүн ч болж болох нөхцөл байдал үүсэв.
Эндээс л мөнөөх улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт гэж нэр зүүсэн Н.Энхбаярыг гэмт хэрэгт холбогдуулах ажиллагаа эхэлсэн гэж олон хүн дүгнэдэг. Авлигатай тэмцэх газраас 2012 онд түүнийг “Мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан” гэх үндэслэлээр 600 гаруй цагдаагаар хүч үзүүлэн гэрээс нь баривчилж, улмаар ял хүлээлгэсэн билээ. Удалгүй Н.Энхбаярын ял шийтгэл Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдлаа. Ингээд нам, олон нийтийн байгууллагыг удирдах, санхүүжилт босгох, албан тушаалд томилогдох эрх нээлттэй болсон. Гэвч Шадар сайдаар томилогдохын даваан дээр бас л нэг саад гарч ирсэн нь ялын хугацааг нь дуусаагүй гэж АТГ-аас үзжээ. Гэвч ялын хугацаа дуусаагүй гэдэг хамгийн ноцтой нь биш байсан юм. Харин түүнд дахин хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг АТГ-аас ил болгов.
Тэрхүү мэдээлэлдээ “Шадар сайдад нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж, Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа” гэдгийг зарласан юм. Нэг ёсондоо Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй нь тодорхой боллоо.
АТГ-аас Эрүүгийн хуулийн 148.4, 133.1-т заасан гэмт хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ. Энэ зүйл заалт нь бусдыг залилан мэхлэх гэсэн зүйлчлэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаа дараа мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэдгээр бус, харин бусдын хөрөнгийг залилан мэхэлсэн гэдгээр хэрэг үүсгэчихээд байгаа гэсэн үг. Энэ нь АНУ-ын иргэн Алан Гинсбург гэгчээс одоогийн МАХН-ын байрыг худалдаж авахдаа нэг сая ам.долларыг нь өгөөгүй гэж гомдол гаргаснаас үүдэлтэй хэрэг байж болох талтай. 2011 оны арванхоёрдугаар сард “Империал гоулд” ХХК-ийн мэдэлд байсан Чойжин ламын сүмийн дэргэдэх барилга буюу одоогийн МАХН-ын байрыг “Эскон” ХХК худалдаж авчээ. МАХН-ын байрыг АТГ-аас битүүмжиллээ гэх хачирхалтай мэдээлэл хүртэл гарч байсныг уншигчид санаж буй биз ээ.
Ингээд АТГ-ын ажилтнууд мэдүүлэг өгөх сануулгыг Төрийн ордонд байхад нь Н.Энхбаярт хүргэж өгснийг баривчлах гэж байна хэмээн эндүүрч, шуугиан дэгдсэн. Гэвч энэ нь баривчилж ч магадгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Яг ийм үндэслэлээр 2012 онд Н.Энхбаярыг баривчилж байсан билээ. Түүнийг 2015 оны хоёрдугаар сараас эхлэн мэдүүлэг авахаар таван удаа дуудсан боловч ирээгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Хууль дуудаад ирэхгүй бол хууль өөрөө явж очдог юм” гэж хэлж байсан удаатай. Харин Н.Энхбаяр болохоор Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэх үндэслэлээр очихгүй байгаа шалтгаанаа тайлбарладаг.
Ийнхүү баривчилж ч болзошгүй нөхцөл бий болсон учраас МАХН-ын дарга эмчилгээгээ үргэлжлүүлэх нэрийдлээр яаралтай БНСУ-ыг зорив. Түүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа ч хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарлаагүй байсан аж. Н.Энхбаяр АТГ-ын мэдүүлгээс зугтаж байгаа гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхийг хүсээгүй нь мэдээж. Тиймд намын нарийн бичгийн дарга Б.Тулга нь “Дарга ээлжит эмнэлгийн үзлэгт орохоор явсан. Энэ долоо хоногт буцаж ирнэ” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм. Гэвч өнгөрсөн сарын 26-ны өдөр БНСУ-ыг зорьсноос хойш хэдийнэ 14 хоног өнгөрөөд байгаа ч Н.Энхбаяр ирээгүйгээр барахгүй хэзээ ирэх нь ч тодорхойгүй байна.
Түүний эзгүйд гэмт хэргийн хавханд оруулах үйл ажиллагаа зогссонгүй. Үүний нотолгоо нь түүний бие хамгаалагч М.Мөнхөөг гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад, тэр дор нь баривчилж хорьжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад МАХН-ын гишүүдтэй уулзуулалгүй Төв аймгийн хорих анги руу шилжүүлсэн гэдгийг МАХН-ын удирдлагууд мэдээлсэн юм. М.Мөнхөө гэгч нь Н.Энхбаярыг сүүлийн долоон жил дагасан итгэлт хүмүүсийнх нь нэг ажээ.
Үүнийг Н.Энхбаяраас айх улс төрийн хүрд дахин ажиллаж эхэллээ гэж тайлбарлах хэсэг байна. МАХН-ын удирдлагууд ийм байр сууриа илэрхийлсэн юм. Тэд “Н.Энхбаяр даргыг хамгаалагчгүй, өмгөөлөгчгүй болгосон. Энэ үйл явдал бол Н.Энхбаяр даргыг улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохын тулд хийж байгаа ажиллагаа. Улс төрийн зорилгоор эргэн тойрных нь хүмүүсийг хэлмэгдүүлж, дарамталж байна. Н.Энхбаяр даргад шинээр үүсгэсэн хэргээс болоод Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид өмгөөлөл явуулахаас татгалзсан. Тэд хэзээ ч субьект болохгүй хүнд хэрэг үүсгэсэн учраас хуулийн дагуу ажиллахад хүнд юм байна. Энэ бол зарим нэр бүхий тодорхой улстөрч, бүлэглэлийн толгойлогчдын Н.Энхбаяр даргыг ганцаардуулж, Монголд ирүүлэхгүй, МАХН-ыг эвгүй байдал оруулах гэж хийсэн ажил” гэж ярьсан.
Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаас илүү улс төрийн шалтгаанаар гадаадыг зорьсон гэдэг нь илэрхий болов. Өөрийг нь дахин гэмт хэрэгт холбогдуулж, барьж хорих аюулыг мэдэрсэн учраас АТГ-ын мэдүүлгээс зугтахаас өөр аргагүй болжээ.
Н.Энхбаяр явахдаа л нэлээд удаан буюу тодорхойгүй хугацаагаар явж байгаагаа мэдэж байсан. Тиймээс эзгүйд нь хэн МАХН-ыг сонгуульд удирдах тухай чиглэл өгчээ. Тэр намын Гүйцэтгэх товчоогоо хуралдуулж, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъяан нарыг намын дэд даргаар, ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар Н.Удвал нарыг томилоод, тэр өдрөө Сөүл рүү ниссэн байдаг. УИХ-ын сонгууль хаяанд тулсан хариуцлагатай үед намаа удирдах учиртай лидер ийнхүү эзгүй байгаа нь тухайн намд хохиролтой нь мэдээж. Гэвч Н.Энхбаяр эх орондоо ирэхийг яарахгүй. Яагаад гэвэл, улс төр дэх түүний айдас сэрсэн.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/
Дорж · 2016/04/12
Энхбаяр циркийн барилгыг Давгадоржид Үнэгүй өгсөн. Хэдэн саяыг энхбаяр авсан бол. Давгадорж гэж луйварчнаас ЦИРКЭЭ авч Монгол циркээ хөгжүүлээ ч АРДЧИЛАГЧДАА. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ. Сосорбарамаас АРД кино театраа авах хэрэгтэй байна. Энэ луйварчдыг яагаад өөгшүүлээд байгаа юм бэ??????
Зочин · 2016/04/12
Элбэгдорж,С.Баяр тэргүүтэй гадны гар хөлүүд идсэн уусан алсан талсан нь илрэх гээд байгаа учир ямарч аргаар хамаагүй Энхбаяр гэдэг хүнийг гэмт хэрэгтэн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй болсоныг ард түмэн бүгд харж мэдэж жигсэн зэвүүцэж байна. Удахгүй эдгээр хулгайч алуурчид нүглээ үүрэх нь гарцаагүй.
batzandan · 2016/04/11
mongold xun alsan.....xulgai luvardaj mongo ugasan xumuus c.bayar . c.bayarchogt ees exleed zondoo baigaa.......yagaad barivchilgui baina.........yagaad......yostoi tolgoi don gaxai basan xumuus yumee........xereg xisen bol solongost ochood bairaad irch gex shig....pista......ta nar shig iim uxsen tolgoitoi xumuus amid yavxaas shuud gaxain bogsoor tolgoigoo chixij uxechee...malaaaaaaa........
batzandan · 2016/04/11
mongold ardchilal gej ugui daranguilal bol bainaa......elbege pistaag alaa.......avilgatai temchix gajriig enxbayartai temchix gajar bolgoson.....xujaa pista....uxeech....odoo mongoliig xen avrax be enxbayarl avarnaa...........xuvaa bodson archagui teneg yumnuud xune tanigui xuchaad baigagas bish........
Зочин · 2016/04/11
4 oiradiin uldegdeluud mglchuudaas hariugaa avch bn .choinom.uur min hurch bn shuleg
Зочин · 2016/04/11
eh orondoo taiban amrah erhgui bn gedeg dendeneee
ATG · 2016/04/11
гэмт хэрэг үйлдсэн л бол солонгосоос оймстой нь аваад ирж болно ш дээ