Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр ял сонссон Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн билээ.

Суллагдмагцаа гэртээ хэсэг амраад Солонгос руу эмчилгээ хийлгэхээр одсон экс Ерөнхийлөгчийн тухай олон сонирхолтой яриа сүүлийн үед дуулдах боллоо.

Түүний өвчнийг “олон эрхтний архаг дутмагшил” буюу “эсийн алдагдал” хэмээн оношилсон бөгөөд  тэрээр одоогоор хоёр ч төрлийн хагалгаа хийлгээд буй гэнэ.

Мөн тэрээр явахынхаа өмнө намынхаа нөхдөд “Би нэг их ил гарч, улс төр хийхийг бодохгүй байна. Ер нь жаахан өөр чиглэлээр ажиллах хүсэл ч байна.”  хэмээн хэлсэн тухай зарим эх сурвалж өгүүлж буй юм.

Харин улс төрийн зарим  хүрээнийхэн  Н.Энхбаяр харин ч идэвхтэй улс төр хийнэ гэж үзэж буй бөгөөд түүний биеийн байдал дээрдэхгүй улам муудаж байгаа гэх зэрэг мэдээлэл цацагдсаны дагуу Энхбаяр даргаа эргэхээр МАХН-ын удирдлагууд Солонгосыг зорьсон байна.