Х.Ермек нарын хар тамхичдад 10 жилийн хорих ял оноолоо
2016/04/15
2014 оны 3-р сард Х.Ермек нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж улмаар 2015 оны 4-р сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял авсан байдаг. Шүүхээс ял авсан этгээдүүд давж заалдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Х.Ермек нарын хар тамхичдыг шүүсэн байна. Улмаар энэ хэрэгт холбогдоод байсан Э.Уянга, Б.Гомбо-Очир, Б.Энхболд нарийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт 10 жил 1 сар хорих ял оноожээ.
Хэргийг эргэн сануулахад Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Э.Уянга, И.Гомбо-Очир, Б.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 188.3 буюу Галт зэвсэг байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэх, Эрүүгийн хуулийн 192 буюу Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан гэх үндэслэлээр тэдэнд яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Тэдний энэ үйлдэл нь давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн болохыг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг. Анхан шатны шүүхээс Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 11 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар, Б.Явуухуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 10 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар, Э.Агарыг 6 сар баривчлах ялаар, И.Гомбо-очирыг 6 сар баривчлах ялаар, Б.Энхболдыг 6 сар баривчлах ялаар, Э.Уянгыг 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэсэн байдаг. Улмаар давж заалдсан бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
А.Баярмаа
Зочин · 2016/04/15
orshooliig uzuuleed zasaad awmaar ymdaa uul n zaluu humuusiig
zochin · 2016/04/15
orshool xereggui
ЗОЧИН · 2016/04/15
цААЗЛААЧЭЭ
Зочин · 2016/04/15
ХАР ТАМХИ ӨРШӨӨЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ