Захуудыг зайлуулах нь хэнд ашигтай вэ
2013/09/05
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг захуудыг хотын төвөөс гаргахаар улайрч эхэллээ. Учир нь томоохон зах, худалдааны төвүүдийг хотын төвөөс гаргах нь автозамын ачааллыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж манай удирдлагууд үзсэнээс тэр.
Өнөөдөр замын түгжрэл гээч зүйл нийслэлчүүдийн толгойн өвчин мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ нь дан ганц зах, худалдааны төвүүдээс үүдэлтэй гэвэл бас өрөөсгөл юм. Энэ их түгжрэл захуудыг нүүлгэн шилжүүлснээр хэдэн хувиар багасах л байх. Гэхдээ захуудыг зайлуулснаар хэчнээн хүн хоногийн хоолноосоо салах вэ гэдэг талаас дээр сууж байгаа дарга нар ер нь бодож үзсэн болов уу. Нийслэлийн удирдлагуудын үстэй толгойг арзайлгаад байгаа Нарантуулаар жишээ аваад үзье.
Нарантуул зах дээр бүхэл бүтэн амьдрал өрнөдөг. Өглөөнөөс үдэш болтол их хөлд дарагддаг энэ зах дээр албан бус тоогоор 30 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний 70 хувь нь эмэгтэйчүүд, 98 хувь нь гэр бүлээрээ хөдөлмөр эрхлэгчид байдаг аж. Тэдгээрийн дээрээс хөдөө орон нутгийн зорчигч, ачаа тээврийн автомашинууд хэд байдаг билээ. Бас тэр 30 гаруй мянган хүн гэдэг дотор гэртээ хуушуур, буузаа хийгээд үүрч явж зардаг, тор, тамхи, захын гадуур бараа дэлгэн зогсдог хүмүүсийн тоо ороогүй байгаа. Тэгэхээр энэ зах хэчнээн хүнийг хоолтой нь залгуулж байгаа билээ.
Яг л үүн шиг Да хүрээ, 100 айлын барилгын материалын зах, Хархорин, Баянзүрх, Хүчит шонхор гээд бүх л зах нийслэлчүүдийн төдийгүй орон нутгийн иргэдийн амьдралаа залгуулдаг газар. Гэтэл эдийн засаг хямарлаа, гадаадын хөрөнгө оруулагчид нүүр бурууллаа, Монголын эдийн засаг авгүйтэж эхэллээ гэх атлаа иргэдийнхээ амьдралаа залгуулдаг газартай оролдож байгааг юу гэж ойлгох вэ.
За яах вэ. Захуудыг хотын гадна байршуулчихъя. Наймаачид нь хүссэн ч эс хүссэн ч дагаад явах л байх. Харин зах дагасан борчуудыгаа яах вэ. Гэртээ хоол хийж, түүнийгээ үүргэвчинд хийгээд худалдаалдаг иргэд л лав очих газаргүй болно. Хоолоо хийгээд хотоос гадагшлах гэж автобусаар тонгочсоор байтал хийсэн хоол нь хөрчихнө. Хэнд ч хэрэггүй болсон хоолыг зарж чадахгүйгээс хойш авсан мах, гурил, ногоогоо дэмий л салхинд хийсгэх болно. Тэгэхээр материал авч хоол хийж, зарж чадахгүй байснаас хоосон хоносон нь дээр гэдэг болно биз. Яг тийм хүмүүстэй адилхан зах дээр зарах зүйлээ гэрээсээ үүрээд явдаг хүн өчнөөн бий. Тэд бүгдээрээ ажилгүй, нэг ёсондоо хоногийн хоолноосоо салж байгаа хэрэг.
Тэд улсаас, төр засгаас хоногийн хоол гуйгаагүй. Тэдэнд түм түжигнэсэн их зах байхад л хангалттай. Харин түүнийг нь холдуулчихвал тэд хаачих вэ гэдэгт л учир байгаа юм. Тэгэхээр захуудыг нүүлгэн шилжүүлэх нь тэндээс хоолоо олж иддэг хүмүүст л лав ашиггүй юм байна. Нөгөө талаар нийслэлчүүд яагаад захуудыг зорьдог вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэд дэлгүүрт байгаагаас хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн, мах, ногоо авах гэж захуудыг зорьдог. Таван төгрөгийн татуу юм зах руу явъя гэдэг үгийг дунд давхрагын иргэд голдуу хэлдэг. Тэгвэл захуудыг хотоос гаргаснаар зах руу явах зардал нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг захаас худалдан авалт хийж үзээгүй, хотын төвийн тансаг дэлгүүрээс үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч байгаагаа юман чинээ боддоггүй томчууд яагаад ч ойлгохгүй. Харин эгэл жирийн иргэд 7000 мянган төгрөгөөр мах авах гэж хоёр гурван автобус дамжиж очих нь хэрэг гарна. Тэгэхээр захуудыг нүүлгэн шилжүүлэх нь худалдан авагчдад ч тийм сайнаар нөлөөлөхгүй нь.
Харин хэнд ашигтай вэ. Түгжрэл үүсгээд байгаа гайнуудыг хотоос гаргачихвал ганган хар машинаар салхи татуулан нисэхийг хүсэгчдэд л ашигтай болж таарах нь. Захуудын эздийг түрээслэгчдийн эрх ашгийг зөрчсөн, тохилог орчин байгуулагүй гэх зэргээр шүүмжилдэг. Гэхдээ тэднийг хэчнээн хүнийг хоногийн хоолтой нь залгуулж байна вэ гэдгийг хэн ч хэлдэггүй. Харин иргэдийнхээ эмзэг сэдэв дээр тоглолт хийж байгаад захуудыг нүүлгэхийг хүсэгчид хоногийн хоолноосоо салсан иргэддээ яаж амьдрахыг нь зааж өгөх болов уу.
Н.НОМИН
Зочин · 2013/09/07
hotoos gargah ni tuiliin zov.buh hund ashigtai....hurdan gargah nuulgeh heregtei
Зочин · 2013/09/06
xyn bolgond ashigtai
Зочин · 2013/09/06
Амьдрал ойлгохгүй байж хамаагүй сэдэв хөндөх хэрэг алга. Хотоос гаргах ёстой. Хотын төвд захтай хот монголын нийслэл. Агаарын бохирдол, .... гэх мэт захуудын ****** нөлөө олон. Хурдан гаргах ёстой
Зочин · 2013/09/06
Nvvlge hurdan tusmaa sain
Зочин · 2013/09/06
Юун ганган хар машин Өгөөмөр захынхан цөм машинтай, ирж байгаа нь машин засуулах машинтай улс, багтаж шингэхгүй ойр хавийн хороололынхон хордож үхлээ. Өгөөмөр захынхан шинээр тавигдсан замын нэгдүгээр эгнээнд авто засварын газар байгуулчихаад 200 м газарт 2 цаг сажилж байна. 2 цаг яваад наймаагаа хийх үү, 20 минут яваад наймаагаа хийх үү, эрүүл ухаанаар бодоод үзвэл цул ашиг хувь хүн төдийгүй улс эх орон тэр чигээрээ гадны үнэтэй бинзенийг шатаахгүй хэмнэнэ, дээр нь энэ япон, солонгосоос ямар ч хортой цацрагтай юм зарж байгаа юм билээ, монголчуудын удмын санд нөлөөлнө шүү.
Зочин · 2013/09/06
gangan xar mashinaar salhi tatuulan ni***iig husegchded l gej chee ingej xumuusiig doromjlox gej, SETGUULCHEE chi naad ***** setgexuigeesee salaachee.
Зочин · 2013/09/06
nvvlgee nvvlge demjij bna
Зочин · 2013/09/06
Захын үнэ бараг дэлгүүрээсээ ялгаагүй болсон байна лээ. Олдоц нь нэг дор, монгол ахуйд таарсан зүйлс арай элбэг гэдгээрээ л өөр байх. Тэхээр хотын 2 захад л байрлуулчий лдаа. Хотын төвд байж баруун зүүн, хойно урдаас ирэх бүх хөдөөнийхөнд юмаа зарах гэсэн захын хэдэн баагийд л ашигтай байх нь дээ зах хотоос гарахгүй байх нь
Зочин · 2013/09/06
Хэнд ашигтэй гэж. Хот гэдэг газар оршин суух хүсэлтэй ард иргэдэд, Монгол улсад, Улаанбаатарт ашигтай. Зах гэж балиар газар хотын төвдөө байдгаас түгжрэл асар их нэмэгдэж байгаа. Чи 2 дах өдөр Нарантуул, зүүн тийш яваад үзээрэй. Чи өнөөдөр аяга авчаад марг****** халбага авахаах зах явж байна. Хол байгаад тээврийг нь шийдээд өгвөл нэгмөр жагсаалт гаргаж байгаад авдаг бно ядаж л
Зочин · 2013/09/06
Notiin zah ruu avaachna gesnees yamar ogt baihgui bolgono gee yu??? Yanhnaas yalgaagui tolbertei setguulchid ****zgaa. Boglorol yahav johon bagasah l baih gechjee. ****na biz. Maa**** ih bagasana za yu!!!!!!!!
Зочин · 2013/09/06
ХОТООС ГАРГАХ Л ХЭРЭГТЭЙ