Д.Дорлигжав сайдын 4 сая долларын хэрэг 16 сая болж сөхөгдөв үү?
2016/04/22
Өчигдөр болсон үйл явдлыг хэдэн зуун сая долларын хэрэгт шалгагдаж буй Х.Баттулга болон түүний фракцийнхны хүсэл ЦЕГ даргыг ажлаас чөлөөлөх албан бичиг болон хувираад байна гэж хүмүүс харж, хардаж байгаа. Гэвч салбарын сайд ЦЕГ-ын даргыг ажлаас чөлөөлөх албан бичиг явуулсан нь зөвхөн Женког хамгаалах гэсэн биш, түүний өөрийнхөө холбогдсон байж магадгүй хэргийг хаацайлахын төлөө хийж байгаа зүйл гэж эх сурвалжууд мэдээллээ. Та бүхэн санаж байгаа бол 2014 оны 12 сарын 3-ны өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин их хэмжээний авилга, хээл хахуультай холбоотой байж болзошгүй ноцтой гэмээр баримтыг дэлгэсэн. Түүний дэлгэсэн 4 сая долларын баримтын цаана 16 сая долларын авлига, хээл хахуулийн хэрэг нуугдаж байж болзошгүй болоод байгаа аж. Уг хэрэгт хэд хэдэн газрууд, хувь хүмүүсийн нэр ч холбогдоод авсан. Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Голомт” банк, “NRI CCV” болон нэр бүхий хэд хэдэн компаниуд мөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд нарын нэр ч уг хэрэгт холбогдсон. Тухайн үед “Алтан Дорнод Монгол” ХХК болон “Голомт” банкны зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж өөрсдийгөө ямар ч холбоогүйг мэдэгдэж, цаашид хуулийн байгууллагаар уг асуудлыг шалгуулахад бэлэн гэдгээ яаран сандран зарласан. Харин хэн нь ч шалгуулах хүсэлт гаргаагүй. Харин “Алтан Дорнод Монгол” ХХК болон “NRI CCV” компанийн захирал Т.Ганболд одоо хүртэл байр сууриа илэрхийлээгүй ч, улстөрчдөд дарамтлуулсаар залхсан бололтой өөрөө улстөрч болох гээд Хөдөлмөрийн Үндэсний Намд элсэж, дарга нь болно болохгүй гээд бужигнуулж яваа.
Харин сайд Д.Дорлигжав энэ хэрэгт ямар учраас холбогдсоныхоо дараахан “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Танидаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэсэн юм.
Тэгвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дараахан нь “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг. Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” хэмээсэн байдаг.
До сайдын өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан гэж ганц нэг хэвлэл мэдээллээр тухайн үедээ бичигдсэн ч АТГ албан ёсоор дүгнэлтээ танилцуулаагүй. Бас Х.Тэмүүжингийн мэдээлэл гаргасан баримтын дагуу цагдаагийн байгууллага шалгах учиртай байсан ч, салбарын сайдаа шалгах зүрх хүрээгүй юу, шахалтанд орсон уу чимээгүй болсон. Гэтэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар, цагдаагийн байгууллага уг хэргийг шалгах ажлыг зогсоогоогүй бөгөөд шалгалтын ажлын явцад 4 сая доллар нь 16 сая доллар хүртэл өсөж, энэ нь сайдынх нь дургүйцлийг Женког шалгаж байгаагаас ч илүү ихээр хүргэж, улмаар ЦЕГ-ын даргыг зайлуулж, оронд нь өөрийн итгэлтэй хүнээ тавих шийдвэрт хүргэсэн гэдэг нь ч үнэн бололтой.
А.Баярмаа
ЗОЧИН · 2016/04/26
Төрөөс төрсөн тэрбумтан До дарга маань шоронгийн рецидивтэй нийлж, Дэлгэрсайханд элдэв хэрэг тулган шалгасан боловч юу ч олж чадаагүй. Тиймдээ ч Дэлгэрсайханаас их хэмжээний доллар нэхсэн боловч авч чадаагүй шүү дээ.
Зочин · 2016/04/25
До бас дорний говийн захирал дэлгэгсайхний хэргийг хааж 12$саяийг авсан гэх
Дожав · 2016/04/24
Дорлигжав гуай албан тушаалын гэмт хэрэг үлдэхээр завдаж байна гэсэн үг үү.
Зочин · 2016/04/23
Бушуухан сонгууль болж энэ хэдэн нөхдийг дахин гаргахгүй байж байгаад цөмийн Хятад шиг шалгая НАХЯ ны сайдаа шалгаж цаазалсан шиг До жав бол Эрдэнэтээс эхлээд өнөөдрийг хүртэл олон хэрэг дээр бусдыг дарамтлаж байсан түүний нэг жишээ Дорноговийн захиралыг оолонсараар хор
Зочин · 2016/04/22
За энэ ч харин үнэний хувьтай бололтой! ЦЕГ-н даргыг үүрэгт ажилаас нь чөлөөлөхдөө ямар нэг тодорхой хууль зүйн үндэслэл гэх юм нэгээхэн ч тусгаагүй байх ба цэвэр улс төрийн утга агуулгатай албан бичиг илгээсэн байгаагийн дээр хуулинд огт байхгүй МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ гэдэг үгийг оруулсан байсан! Угтаа бол хуулиндөө зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг л мэдээллээр хангах заалт байдаг ба харин хууль зүйн сайдын өмнө ажилаа хариуцах буюу хуулийн хүрээнд ажилласан эсэхээ л хариуцдаг гэсэн утга санаа тусгагдсан байгаа юм! Эндээс хархад хуульгүйгээр улс төржиж тусгай чиг үүрэг бүхий байгууллагын даргыг үүрэгт ажилаас нь чөлөөлсөнөөр яав ч хуулийг хамгаалах бус харин тодорхой бүлэглэлд үйлчилж буй албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл бололтой! Дорлигжав сайд өөрөө огцрох нь зүй юм!
Зочин · 2016/04/22
зөв тэгээл дайраад байсан бн шалгаа
Зочин · 2016/04/22
Ардчилсан намынхан чинь дотроо юу л болоод байна даа