УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн "Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн билээ.

 

Уг шалгалтын талаар ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Шалгалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй, мөн хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг уг компаниудаас авч, захиран зарцуулсан болох нь тус тус илэрчээ.