Намайг Амараа гэдэг” хэмээх цуврал шторкоороо хүмүүсийг байлдан дагуулж, ардчилсан намыг 2012 онд ялалтанд хүргэж байсан жүжигчин Амараа “Би юу хийчихэв ээ” гэдэг шинэхэн шторк гарган АН-ын нэр хүндийг унагаад байгаа билээ.

Уг шторкыг Женко Х.Баттулгын зүгээс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан захиалгаар хийлгэсэн яриа гараад байгаа. Гэвч нөгөө талаас МАН-аас захиалсан гэж хардах хүмүүс ч байна.

Өнгөрсөн амралтын өдөр үл таних этгээдүүд Амрааг машиндаа суух гэж байхад нь халдаж, зоджээ. Уг хэргийг улс төрийн шалтгаантай гэж хардаж байгаа талаар мэдээлэл гарч эхэллээ. Гэхдээ энэ талаар Амраа өөрөө ямар нэгэн тайлбар хэлээгүй байна.

Н.Чимэг