Би нөхөртэйгөө үерхэж, хамт амьдраад 4 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хөөрхөн хүүхэдтэй болсон. Гэвч нөхөр маань намайг тоолж баршгүй олон удаа хуурсан.

 

Тэр болгонд нь тэсээд тэвчээд, уучлаад л амьдрал зохиогоод үр хүүхэдтэй болсон шүү дээ гээд өөрийгөө буруутгаж түүнийг уучилж ирсэн юм. Гэтэл тэрний зан засарсангүй.

 

Томчууд нууц секс группт байдгийг нь олж мэдлээ. Үнэхээр гайхаад асуутал “Үгүй” гээд л нөгөө худлаа хэлдэг зангаараа гүрийчихээд бас болоогүй намайг дүүтэйгээ хоёулаа нийлээд намайг хөөж зодлоо.

 

Хоёр эрэгтэй хүнд ингэж дарамтлуулах аймар байдаг юм байна. Би хүүгээ аваад энэ бүхнийг орхиод явахыг хүсч байна. Гэтэл би дахиад хүүхэдтэй болжээ. Өөрийн ээж, аав, ах, дүү нарлуугаа явах боломжгүй. Би яах вэ.