Монголчууд мөнгөөр дутагдаж байгаагаа мэддэг хэрнээ...
2016/04/26
Мөнгөгүй болсон Монголчууд бэлэн мөнгөтэй болохыг хүсч хэдэн өдөр хувьцаагаа борлуулчих санаатай уртаас урт дараалал үүсгэж орхив.
Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс нэр дээр нь 1072 хувьцааг иргэдэд эзэмших эрхийг нээж өгсөн билээ. Энэ хувьцааг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд хишиг хувиа бэлнээр болон сургалтын төлбөр хэлбэрээр хүртсэн. Ингэж хүртээгүй нэгнийх нь хувьцаа бол хэвээрээ л байгаа. “Эрдэнэс таван толгой” ТӨК-ийн 1072 ширхэг хувьцааг сүүлийн өдрүүдэд цахим хуудсанд сая төгрөгөөр худалдаж авч байна гэх цуурхалыг үл мэдэгдэх этгээд тараасан нь олон хүнийг төөрөгдөлд оруулсан. Зарим хэсэг нь мөнгөтэй л болж байвал тэр Хятадад зарах нь ямар хамаатай юм гэж үзэн урт цагааны гадаа хоносон ч удаатай.
2012 оноос хойш Монгол Улсын 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны харилцах дансаа нээгдсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та мөнгө төлж дансаа нээлгэх хэрэггүй. Энэ нь илүү зардал гаргаж байгаа үйлдэл гэдгийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос удаа дараа мэдэгдсэн. Гэвч нөгөө гэнэн иргэд нь асуудал үүсгэж, улс төржиж хий дэмий бухимдаж байна.
Угтаа бол энэ 1072 хувьцаа Монголын хөрөнгө бирж дээр бүртгэгдэж, арилжаалах болоогүй байгаа юм. Ингэж төөрөгдөлд орвол харин ч эсрэгээрээ зүйл болж хувирна. Өөрөөр хэлбэл, хувьцааны арилжаа эхлээгүй байх явцад олон нийтийг төрөгдүүлж байгаа нь үнэт цаасны захад итгэх итгэлийг бууруулах, төр засгийн шийдвэрийг буруугаар ойлгуулах асуудал тулгарч үнэгүйдэх юм.
Монголчууд мөнгөөр дутагдаж байгаагаа мэддэг хэрнээ ухаанаа ашиглахгүй цуурхалд итгэж байгаа нь харамсмаар. Эдийн засаг доройтвол худлаа зүйл үнэн болж, үнэнг худал дийлдэг болдог гэдэг үнэн бололтой дог оо. Хувьцаагаа үнэтэй байлгаж, арилжаанд орох хүртэл нь хадгалж явбал чулуу болох нь дамжиггүй. Яахав дээ хувьцаагаа байлгаж бай, хоол нэхээд байгаа биш дээ. Өнөөдөр Хятад хүнд сая төгрөгөөр зарлаа гэж хэнд ашигтай гэж. Ирээдүйд үр хүүхдүүдийг минь түүгээр боомилж ч мэдэх.
ХҮН ХҮН · 2016/05/08
Мөнгө эрх мэдэл цөөн хулгайч луйварчин нарын гарт цуглаж Эрх мэдэл мөнгө хоёр Монголыг хямрааж Татвар мөнгөний хүү хоёроор ард түмнийг туйлдуулаж байна
zzz · 2016/04/27
ter huvizaa gedeg umiig hymyyst ogson umuu,,,nadad baihgui shdee , haanaas avah um be?
Зочин · 2016/04/27
Ene.n neg talaaraa ard tvmnii amidarliig ymar bolson baigaagl haruulj bnshdee.. Tgd 2t gej helhed minii mongolchuudaa huwitsaagaa bitii zararai bid nar oorsdoo bolon vr hvvhdvvd ups iron mini gadnii medeld ochino gedgiig sanaarai
Зочин · 2016/04/27
xonxnii bayr gej bxgv ter demii dee
Зочин · 2016/04/27
Yamar ih zabtai uls udurjinguu hen yu heleh bol geed l gulruud zogsoj baih yum bilee... Ene humuuseer nuh uhuulj bohir tseber usniihaa hsugamiig tabiulah yumsaan hot min
irge · 2016/04/26
hedii mungu tugruggui bailaach ochij ochij hyaddad zar geed l hashigchaad bga ter teneg huuhen zamch bolson tseverleed ajil hiiye gejbodohgui ulsuj zovohgui uuriiguu bolgood l yavna shu de teneg huihen
Зочин · 2016/04/26
Засагт итгэл алдарсны зовлон бас нэмэрлэж байна л даа. Амалсан бүхнээ бүтээдэг Засгийн газартай бол ард түмэн бас ч хүлээгээд байх ухаан байгаа шүү дээ. Худлаа хэлсээр байгаад барагтай юманд нь итгэхээ больчоод, хувьцаа гэдэг нь хэрэг болоо ч уу? үгүй ч үү? гэж бодоцгоож байгаа шү дээ. Бас хүн бүрийн хувьцаанаас 9 ширхэг нь алга болсон гэдгийг Эрдэнэ сайд нэг ойлгомжгүй юмаар тайлбарлаад байсан, бас нөгөө нас барсан хүний дэвтрээр тэтгэвэрийг нь авдаг шигээ цөөн цөөнөөр нь хувьцаанаас нь "тоншоод" байгаа юм биш бизээ, шалгуулах хэрэгтэй шүү дээ.
erty · 2016/04/26
hodooniihon l bgaa malnaasaa dor amitad shuu