2016 оны 04-р сарын 26-ны 18:00 цагийн орчим 14 настай Ж гэх охин гэрийн тэжээмэл нохойд хазуулсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, манай охин Ж /эм.14н/-ыг гудамжинд явж байх үед Буянт-Ухаагийн ... тоотод суух иргэн У /эр.43н/-гийн тэжээвэр нохой зүүн хөлний шилбэнээс нь хазаж гэмтээсэн байна” гэж ХУД-5-р хороонд суух О /эм.38н/ нь өргөдөл гаргажээ. Уг өргөдлийн дагуу хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.