Би одоо 20 настай. Их сургуулын оюутан. Би нэг залуутай харьцдаг байж байгаад үерхсэн юм. Нэлээн дотно болж гэрийхэнтэйгээ ч танилцуулсан.

Амьдралын хувьд боломжтой айлын хүүхэд биш. Ингэж явсаар жил хүрэхгүй хугацаанд би салах шийдвэрийг гаргасан Учир нь би л түүнийг тэжээгээд байхад өөр хүмүүстэй явдагт байлаа. Түүнд мөнгөний хэрэг гарахад би л өгдөг, кинонд ч би дааж, хоолонд ч би л мөнгө гадгадаг. Бас тэр хүнд хэрэглээрэй гээд мөнгө ч өгдөг байсан. Гэр лүү нь идэж уух юм өгч явуулна гээд надаас дэндүү их хариуцлага шаардагдсан. Би өөрөө оюутан эцэг эхээсээ халаасны мөнгө авдаг байж бас нэмж ачаа болж найз залуугаа тэжээнэ гэдэг надад утгагүй санагдсан. Ийм амьдрал гэж юу байхав дээ тэ. Гэтэл сүүлийн үед буцаж нийлье гэж их хоргоох боллоо. Би уг нь гаргасан шийдвэртээ үнэнч хатуу байр суурьтай эмэгтэй. Түүнээс хүүхэдгүй болчихоогүй дээрээ салсан нь дээр гэж найзууд маань зөвлөдөг.