Эмч бүсгүйг зэрэмдэглэн, хүчирхийлсэн байж болзошгүй Б.Ханбаатарын хэрэг шүүхэд шилжлээ
2016/05/02
2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусан дахин шүүхэд шилжсэн байна. Энэ хэрэгт зөвхөн Б.Ханбаатарыг буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн байна. Тодруулбал Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Б.Ханбаатарыг яллах хуулийн заалтууд:
96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
96.2.1.танхайн сэдэлтээр;
96.2.6.онц харгис хэрцгий аргаар;
96.2.8.тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
96.2.9.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнд гэмтэл учруулсан бол бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
126 дугаар зүйл. Хүчиндэх
126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;
181 дүгээр зүйл.Танхайрах
181.2.1. догшин авирлаж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.
Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ханбаатарын гэм буруутай эсэхийг шийднэ. Одоогоор хурлын тов гараагүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/05/02
Gaj donton
irgen · 2016/05/02
yu be buruutai baij bolzoshgui gene uu togtoogoogui geed bga ym uu naad gaj dontochini l hiisen baij taaraa shu de yaltan yalagdas Hatanbaatar
АН-ынхан · 2016/05/02
Үхэж далд орморууд АН-ын үед засагт ихээр шургалсан даа.
АН-ынхан · 2016/05/02
Үхэж далд орморууд АН-ын үед засагт ихээр шургалсан даа.
АН-ынхан · 2016/05/02
Үхэж далд орморууд АН-ын үед засагт ихээр шургалсан даа.
Зочин · 2016/05/02
BUUDAACH IIM YMNUUDIIIG