Дан бие даагчдын УИХ болох нь уу
2016/05/03
Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад 80 бие даагч мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандсан гэж сонирхууллаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж саяхны ярилцлагадаа энэ талаар дургүйцсэн өнгөтэй үг унагасан харагдсан. Хашир парламентч “Сонгуулийн хуульд зааснаар 18 хоногт багтааж сурталчилгаагаа явуулахаар болсон.
Гэтэл УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд бараг 2000 шахам хүн өрсөлдөх тооцоо гарч байна. 18 хоногт 2000 хүний сонгуулийн сурталчилгаа явагдахаар юу болох вэ. Хавар их цас ороод зутраад ирэхээр хонь, хурга хоёр бие, биеэ танихаа больдог. Тэгвэл энэ удаагийн сонгууль тийм л юм болох зураг харагдаад байгаа юм даа. Орхон аймагт гэхэд л УИХ-ын сонгуульд 50 хүн бие дааж нэр дэвших сураг гарч байна” гэж ярьсан байна лээ. Үнэн л дээ. Ер нь хүн бүр нэр дэвшье гэж ярих болсон энэ үед тэр олон нөхрийг 18-хан хоногийн хугацаанд таньж барахгүй. Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг хонь, хурга биенээ танихаа байдаг шиг юм болно.
Байдал ийм байхад яагаад ийм олон бие даагч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгээд байгаа юм бол. Мэдээж угаасаа ялахгүй юм чинь гэж хэн нь ч бодохгүй. УИХ-ын гишүүний суудал руу горьдлого тээсэн харц унагасан нөхөд л нэр дэвших бодол өвөрлөж яваа. Олны огт танихгүй нэр дэвшигчдийн дунд сошиал ертөнцөд “нэрд гарсан” хүмүүс цөөнгүй байхыг үгүйсгэхгүй. Цахим ертөнцөд овоо дажгүй яваагаа “Би Монгол даяар танигдсан. Нэр дэвшихэд гараад ирнэ” гээд эндүүрчихсэн тууж явахаасаа сийхгүй жиргээчид өчнөөн л харагддаг. Сошиэл ертөнцийн гол баатруудаар өөрийгөө рекламдуулчихвал Улаанбаатарын тойрогт өлхөн ялна гэсэн бодолтой нөхөд ч бие даан нэр дэвшигчдийн дунд бий. Өнөөдүүл нь ч тийм утгатай мессэжийг цахим ертөнцөөр нэг тараагаад эхэлчихсэн. Сая хэлсэн шиг санаа, зорилготой жиргээ сүүлийн үед твиттерээр нэг үзэгдэх болсон нь нууц биш.
Харамсалтай нь жиргээний оддыг сонгогчид танихгүй. Твиттерт 900-1200 хүн жиргэдэг, 200-300 нь идэвхтэй жиргэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн өчнөөн твиттер хаягтайг жиргээчид өөр зуураа шивнэлдэцгээдэг. Жиргэдэггүй энгийн иргэдэд ч энэ мэдээ нууц биш болчихсон. Миний нэг танил гэхэд л 50 хаягаар жиргэдэг. Захын жиргээчид дунджаар арван хаягтай. Ийм улсын дунд танигдсаныгаа нийгэмд танигдлаа гэж бодвол хол эндүүрсэн хэрэг болно. Тэгэхээр УИХ-ын гишүүний зөөлөн суудлыг мөрөөдсөн цахим ертөнцийн одод лав сонгуульд хүч үзээд хүссэндээ хүрч чадахгүй.
Мэдэх, мэдэхгүй өчнөөн хүн тойрогт нь нэр дэвшихээр сонгогчид гол хоёр намаа гэх нь тов тодорхой зүйл. Ядаж л эргэж буцах мөртэй. Амласнаа биелүүл гэж шаардлаа гэхэд хандах газар нь тодорхой. Ганцаараа бодож суугаад мөрийн хөтөлбөрөө зохиочихсон нөхрөөс дараа нь хариуцлага нэхэх аргагүй гэдгийг захын хэн ч гадарлана. Ер нь тэгээд монголчууд хүний хуучин нь, дээлийн шинэ нь гэсэн философитой улс. Дэлхий рүү харъя. Улс төр хийдэг сонгодог жишиг загвар нь ерөөсөө л нам байдаг. Үүнээс өөрөөр, ганцаарчилсан тоглолт зохиож улс төр хийдэг сонгодог жишээ ардчилал хөгжсөн улсуудад лав байхгүй. Товчхондоо улс төр гэдэг хүссэн хүн бүрийн хийгээд байдаг эд биш. Сүүлийн хэдэн жил аль ч нам нь ялгаагүй муу, УИХ-ын гишүүд хулгайч гэж ярьсны гор одоо гарч байна. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг нурших нь илүүц хэрэг.
Зочин · 2016/05/03
nam gedeg yum yor xereggui......zugeer neg xeseg mafe.. avilgachin toloolol.....xuvin ashig xarsan xumuus......beye daagch bol oor....ard tumniig tolooloj baigaa........ch.nyamdorj gej danda xudlaa mergen ug yaridag xun xisen ajiil gej ugui........ene xoyor xuuchin namiig songood burch xereggui.......odoo axij sain yum gargui....beye daagchni deer........durshaad uzex xeregtei......ene xoyor namiig xarval mongol duusla.....uldex yumgui bolloo............
Нам бус · 2016/05/03
Тэгдэг бол үнэхээр сайхан. "Нам бол хуйвалдагсдын үүр. Хор найруулдаг лаборатори".
Нам бус · 2016/05/03
Тэгдэг бол үнэхээр сайхан. "Нам бол хуйвалдагсдын үүр. Хор найруулдаг лаборатори".
Нам бус · 2016/05/03
Тэгдэг бол үнэхээр сайхан. "Нам бол хуйвалдагсдын үүр. Хор найруулдаг лаборатори".