Гадаад иргэдийн визаг ашиглан хууль бусаар гүйлгээ хийжээ
2016/05/05
Гадаад иргэдийн виза картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Энэ хэргийг 1985 онд төрсөн Х гэгч үйлдсэн бөгөөд одоогоор хичнээн төгрөгний хохирол учруулсан нь тодорхойгүй байгаа юм байна.
Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй Х гэгчийн гэрт хийсэн үзлэгээр виза картын бэлдэц, виза картад электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж зэргийг хураан авчээ.
А.Баярмаа
irgen · 2016/05/05
erguu hairan tolgoi iim ymand ashgilj l baidag estoi mal shu ingeel erh chuluugui hasuulaad shuud shoron