Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн кибер гэмт хэрэг шалгаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал 1997 онд төрсөн “Т” гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, програм ашиглан мэдээ мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайтуудын серверт нэвтэрсэн байна. Улмаар 24783 иргэн, ААН-ийн мэдээллийн санг хуулбарлан авчээ. Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч программ бэлтгэсэн байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа