Ээлжит бус чуулган даваа гарагаас эхлэн хуралдана
2013/09/10
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамч гаргасан байна. Уг захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл,
- Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл,
- Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл,
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлосон байна.
А.Баярмаа