Монголын улстөрчид 10 тэрбум ам.доллараар популизм хийжээ
2016/05/14
Популист улстөрчдийн амлалт, ойворгон шийдвэрүүдээс болж учрах хор хохирлыг энгийн ард түмэн л нуруундаа үүрнэ гэдгийг хэлэх эдийн засагчид бий.
Тэрчлэн стратегийн томоохон орд газруудаараа популизм хийсний гайгаар Монгол Улс өөрөө өртэй болж үлдэж байгааг хэлцгээж байгаа юм. Тухайлбал, Тавантолгой, Оюутолгойн төслүүдээс учирч буй хохирлууд нь Монголын ард түмнээс сөрөг популизмд төлж буй өртөг гэж үзэж байна. Тавантолгойн хувьд Монгол Улс 120 сая ам.долларын өрийн асуудалтай байгаа бөгөөд нөгөөх хагарсан гэхэд болохоор Мега төслийн санал болгож байснаар бол хувьцаа эзэмшигч иргэдэд хохиролгүйгээр шийдэгдэх боломж эхнээсээ муутай байсан гэхэд болно. Оюутолгойн хувьд Монгол Улс ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өртэй байгаа төдийгүй засгийн газар ОТ-оос авах ёстой татвараа авч чадахгүй байгаа юм. Үнэндээ уг уурхайгаас улсад орж ирэх орлого нь төлбөрийн баланс дээр хасах дүнтэй гарч байгаа.Судлаачдаас Монголд популизмын өртөг өндөр байсан, 2004 оноос хойш популизмдаж улсын хөрөнгийг үрэн таран хийж 10 тэрбум ам.долларыг цацсан, хулгайлсан хэмээн тоо баримт дурдсан байдаг.
Хэдийгээр энэ тоог хэрхэн яаж тооцож гаргасан, баримтжуулсан бол гэдэг нь сонирхол татаж буй ч гол нь өдгөө эрх баригчдын алдаатай, үрэлгэн бодлого, үйл үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандвал популизм болно гэсэн мессежийг өгөөд байгаа нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй бөгөөд илүүтэй анхаарал татаж байгааг сануулах эдийн засагч байгаа юм.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн