Улстөрийг харахаар уур хүрээд байгаагийн учир нь таньд байгаа юм биш биз
2016/05/17
Улстөрчид гэдэг чинь ямар гайхмаар, гомдмоор их урвадаг хүмүүс байдаг юм бэ. Хамгийн сүүлд буюу өчигдөр гэхэд л ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа зарлав. Ингэхдээ МАН-ыг дэмжин, МАН-д элсэнэ гэжээ.
Мөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, С.Ганбаатар, Г.Уянга, М.Сономпил, Н.Батцэрэг, Ц.Цолмон, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүд ч ирэх сонгуульд дахин гарахын тулд нам сольсон. ИЗНН-ынхэн мөн дараагийн алхмаа бодоод АН-руу урвахад бэлэн болчихсон байгаа. Хэн хүчтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй талдаа урваж, аль нэг намын хармаанд ороод, гайгүйхэн шиг төрийн албанд даргаар очиж, тэндээсээ хэд гурван төгрөг цохиж, ажилгүй байгаа ах дүү хамаатнууддаа ажил олж өгөх гэсэн хүслээр л улстөрийн тогоонд зүүгдээд байгаа юм биш биз цаадуул чинь. Хэн хэзээ ч хаашаа ч урвахыг таашгүй салбар зөвхөн улстөрд л байна. Хамгийн осолтой нь нэг урвасан хүн ахиад хэд ч урвадаг учир тэдэнд бүрэн итгэнэ гэдэг хэцүү ажил. Монголчуд уг нь унаж, яваа морио ханилж ханиа гэж эртнээс хэлдэг байв.
Гэтэл манай улстөрчид намуудын байдал,тэдэнд хандах иргэдийн үнэлэмж, сонгуульд ямархан амжилт олохоор байна зэргийг харж байгаад,ээлжит сонгууль болохоос ганцхан сарын өмнө урваад алга болцгоодог юм байна. Сонгуультай холбоотой эрхзүйн харилцааг ч бүрэн эцэслээгүй байгаа. Мөнгөөр сонгууль хийх хүсэлтэй АН, МАН хоёр бусад жижиг намуудыг үнэмлэхгүй ялж чадахгүйгээ мэдэрч ямар нэгэн зүйл амлаж, намдаа урвуулсаар байгаа нь энэ. Энэ удаагийн сонгуулиар будилаан гарахгүй гэх баталгаа ч алга. Иргэд улстөрчдийн энэ мэт увиагүй үйлдлээс цөхөрсөн байна. Жижиг намууд болон бие даагчид урваж, шинээр улстөрийг сонирхон нэр дэвшихийг завдаж буй нөхөд гэж мөн хаашаа ч урваж магадгүй бөгөөд улс орноо төвөхнүүлэхэд хувь нэмэр болж чадна гэдэгт эргэлзмээр хүмүүс харагдаж буй. Тэгэхээр ямарч сонгууль болсон ойрын хэдэн жилдээ МАН, АН гэх хоёр том бүлэглэл Монголын улстөрөөс алга болох шинжгүй байна.
Ийм байдлыг зөвхөн улстөрчид рүү чихэхэд ч бас учир дутагдалтай мэт санагдах. Учир нь ямар ард түмэн байна тийм улстөр бий болдог гэх үг байдаг юм билээ. Тэгвэл манай иргэдийн ихэнх нь танил талаараа ажилд орох, ямар нэгэн аргаар төрийн тендэрт оролцож, мөнгө унагах, хэн нэгэнтэй нөхөрлөж, болохгүй бол нөгөөхтэй нь нөхөрлөн хэн нэгнээс хэзээ ч хамаагүй урвадаг юм биш биз. Өөрийнхөө алдааг нууж, бусдыгаа буруутгахад ихээхэн цаг зав, энерги зарцуулаад байгаа хүмүүс олон байвал яана. Хэрэв тийм гэвэл Улстөрчид иргэдээ дорд үзэж, иргэд улстөрчидөө эсэргүүцсээр, Эх орны ирээдүйг атгадаг нөхдүүд өөрийн дураар ээлжлэн төр барьсаар нэгэн хэвийндоошоо унадаггүй, дээшээ гардаггүй “бухимдал дүүрэн Монгол” болох нь байна ш дээ. Хэн нэг нь болохгүй, таны амьдарч буй орчин таагүй, танд таалагдахгүй хүн олон байгаа бол асуудал танд байгаа юм биш биз. Улстөрийг шүүмжлэхээсээ өмнө нь өөрөө өөрийгөө ажиглаж, өөрийнхөө ирээдүйн төлөө шударга хөдөлмөрлөж, бас зөв сонголт хийх нь иргэн хүний үүрэг билээ.
Н.Ганаа
Зочин · 2016/05/18
гарчиг чн уур хүргээд хаячихлаа.юу хуцаад байгаийн.яахаара зүгээр явж байга бид буруу бдгийн.удирдагч муу
Зочин · 2016/05/18
Та бидний сонгосон чөтгөрүүд. Ходоодоороо сонговол ийм хүмүүсээс салахгүй
Зочин · 2016/05/17
nice
Зочин · 2016/05/17
Ediin zasag unagaad neg ch mongotei hun bhgui bolood biznes maan dampuurch bhd tegeed uls tord uurlahgui ooptoo uurlah ymu .mal setguulch min.2013 ond bair hurtel avch bsn tiim ashigtai biznes maan nurahaar uurlahgui yah ym malaas dor setguulch min
Зочин · 2016/05/17
MAHN d odoo ch urvagch bga bolgoomjtoi bgaarai Huvsgul aimgiin Ch.Purevosor gej odoo SHD iin MANiin gar hultui nyagt holbootoi ajillajMAHNaas NITH hor nairuulj MAHNiig tus duuregt unagah bolno
Зочин · 2016/05/17
төрд буй буг чөтгөрүүдээс л салах хэрэгтэй