Р. Бурмаа буруугүй нь тогтоогдож, Батбаяр дахин ялагдал хүлээлээ
2016/05/17
-
2Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ өмгөөлөгч Г.Батбаяр “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагын үеэрээ “ХХАА-н сайд Р.Бурмаа нь Дорнод аймгийн Халх гол сумын газар нутгийг гадаад иргэдэд зарсан” гэх мэдэгдлийг хийсэн. Үүнийг нь ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийг нь гүтгэж, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд худал мэдээлэл тараасан гэж үзэн, холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байсан юм.
-
Гомдлын дагуу СБД-ийн нэгдүгээр тойргийн шүүх ХҮН-ын өмгөөлөгч Г.Батбаярыг хариуцагчаар татаж, шүүх хурал хийхээр болсон ч хариуцагч талын өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хоёр ч удаа хойшилжээ. Ийн удаа дараа хойшилсон шүүх хурал болж өмгөөлөгч Г.Батбаярыг буруутай гэх шийдвэр гарсан байна. Гэвч Г.Батбаяр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Уг шүүх хурал өнөөдөр /05.17/ болж, шүүх Г.Батбаярыг буруутай хэмээн үзэж, “ХХАА-н сайд Р.Бурмаа нь Дорнод аймгийн Халх голын газар нутгийг гадаад иргэдэд зарсан” гэх мэдээлэл нь худал ташаа мэдээлэл гэсэн шийдвэрт хүрчээ.
Ийнхүү шат шатны шүүх Г.Батбаярыг буруутай гэх шийдвэрийг гаргаснаар, тэрбээр өөрийн буруугаа хүлээж, худал ташаа мэдээллээр гүтгэж, нэр төрд нь халдсан явдалдаа ХХАА-н сайд Р.Бурмаагаас уучлал хүссэн байна.
Зочин · 2016/05/18
Hi c dhu auig ashm [email protected]
Зочин · 2016/05/17
cool
Зочин · 2016/05/17
ЗА НӨГӨӨ ЮМ БҮХЭН ДЭЭР Л ОЛОН ЖИЛИЙН ЯЛ ЯРИАД, ЗААГААД БАЙДАГ НӨХӨР ҮНЭНД ГҮЙЦЭГДЖЭЭ