Хуурамч дипломын “набор” М.Баянмөнхийг ТАЗ шалгаачээ !!!
2016/05/19
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх одоогийн албан тушаалдаа 2008 оноос эхлэн ажиллаж байгаа. Ингэхдээ хоёр ч удаа хуурамч диплом бүрдүүлсэн нь тогтоогдсон байна. Гэхдээ энэ үйлдэлдээ нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй нь анхаарал татаж байна.
Хуурамч диплом бүрдүүлсэн тохиолдол №1
М.Баянмөнх нь 2008 оны 12-р сарын 01-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарааг томилогдохдоо Политехникийн дээд сургуульд 1988 онд элсэн орж 1993 онд төгссөн 14330 дугаартай хуурамч дипломыг ашигласан байна. Үүнийг Дорноговь аймгийн прокурор нь тогтоосон байдаг.
Хуурамч диплом бүрдүүлсэн тохиолдол №2
2012 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргаар ажиллахдаа М.Баянмөнх 2000-2004 онд Архангай аймгийн “Ар-Эрдэнэ” коллежид суралцан, эрх зүйч мэргэжилтэй болсон хэмээн намтартаа дурдсан байдаг. Гэвч энэ нь худал гэдгийг БСШУЯ болон бусад эх сурвалж төрийн байгууллагууд баталдаг. Тодруулбал М.Баянмөнх D200413065 дугаартай бакалаврын дипломтой гэдэг ч уг диплом нь Л.Оюунбилэг гэх хүнд олгогдсон байдаг. Л.Оюунбилэг нь М.Баянмөнх гэж хүн манай сургуульд сураагүй гэдгийг баталдаг.
Хоёр ч удаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн М.Баянмөнхийн энэ үйлдэл нь хөнгөн гэмт хэрэгт тооцогддог. Гэхдээ аль алин дээр нь уснаас хуурай гарч дөнгөсөн байх юм. Уг нь сургууль соёл “төгсөөгүй” ийм хүн төрийн албанд тэнцэх эсэх нь эргэлзээтэй л баймаар. Төрийн албанд тэнцэхээргүй үйлдлийг энэ хүн өмнө нь ч гаргаж байсан бөгөөд албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахуулж байжээ. Тодруулбал хөрөнгө, орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлснийг Авилгатай тэмцэх газрын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсээс тогтоож, хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлсэн энэ зөрчилд нь хариуцлага тооцуулах албан бичгийг Дорноговь аймгийн Засаг дарга, Замын-Үүд сумын ИТХ-д хүргүүлсний дагуу Дорноговь аймгийн Засаг дарга 383-р захирамж гаргаж, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнхийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж байсан аж.
Энд М.Баянмөнх төрийн албанд тэр тусмаа удирдах албанд ажиллах босгыг давах бололцоогүй хүн гэдгийг баримтаар үзүүллээ. Дараагийн удаа түүний хууль бус болон ёс бус үйлдлийг цувралаар хүргэх болно.
Зочин · 2016/06/10
Энэ хар "гай"
Замын-үүдийн бүх газрыг зарж баяжсан.
Замын-үүдийн хөгжлийг хойш нь татсан.
Замын-үүдэд ямарч сэтгэлгүй.
Гадаад руу зугтах гэж байгаа гэсэн шүү.
Зочин · 2016/05/20
Daraa buu songo ugaasaa buduuleg teneg sh dee
Зочин · 2016/05/20
2 бөгсийг нь нийлүүлсэн картоноор хайчлаад хийчихсан 100,000 саяаар хийдэг хүн дээ
Зочин · 2016/05/20
ЭЭ НҮДНИЙ БУЛАЙ !!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2016/05/20
Hulhi gar bna shde. Yaj darga hiij baisiim.
Haha · 2016/05/19
Гадагшаа зугтаад явна гээд явж байгаа сурагтай алдваа хууль хяналтыхан
Haha · 2016/05/19
Сайн эр дээ Замынүүдын газарыг сайн зарсан даа хө
Зочин · 2016/05/19
Zamiin vvd mani hogjihgvi bga gol shaltgaan ni medleg muutai luiwarchin hvreelj bui uls ni hvrtel orlogch geed l bvgd luiwarchid nam ni buuwal bvgd l zailah bhdaa
Murun · 2016/05/19
MXEG bs yg iim nertei huramch diplomtoi nuhur hurgan darga higed shde shalgarai
Erdene · 2016/05/19
Naad nukhur chin benzin kolomkiin tugeegch khiij baisan khun sh dee!!!! Zamyn Uudiin khumuus bugd medne!!! Gekhdee 8 jil zasag dargyn ajlyg khiisen khun shuu dee!!!! Etsestni Zamyn Uud eruusuu khugjsungui ee!!!! Unen iim l bna!!!!
bi · 2016/05/19
bitgii ataarhal daa. chadaj bgaa yumiig yahab
иргэн · 2016/05/19
Толгойд юм байвал яах юм. Явж л байг. Харин олон сургууль төгсөд ажлын арга барилаа мэдэхгүй хүн олон байгаа шүү дээ. Эсвэл мэдсэн сурснаа авилгын сүлжээнд ашиглаж байгаа олон эрхмүүд байгаа биздээ.
zochin · 2016/05/19
gants ene bish duureg geh met gazar huuramch diplomtoi humuus zondoo l baigaa
Зочин · 2016/05/19
Энэ хүнийг өдий болтол толгойг нь илэж байгаа аймгийн засаг ноён бас хулхи нөхөр байна.
zochin 0622 · 2016/05/19
Энэ хүн мэдээж Ардчилсан Намын л хүн байж таарна,Энэ зэргийн хууль зөрчих луйвар тэдэнд юу ч биш Мэдсээр байж улаан цайм хууль зөрчинө,АН нэг л бишээ,Буурхан харж байгаа байлгүй дээ
Зочин · 2016/05/19
Yu we arai bishee