Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд таван хүн автын ослоо нас барлаа
2016/05/23
2016 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 563 авснаас зам тээврийн ослын 415 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 31 хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 4, Зам тээврийн осолд 9 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Дунд дарь эхийн зам, 41-2066 тоот хашаанд N6Serena маркийн авто машины жолооч П нь явган зорчигч 56 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 60-р байрны 2-р орцны үүдэнд Х.Портер маркийн авто машины жолооч нь явган зорчигч 05 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн хэргийн газрыг орхиж явсан.
ЧД-ийн нутаг Яргайтын замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй П-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
Хөдөө орон нутагт: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багаас 16-р зөрлөг хатуу хучилттай замд Т жолоочтой Т.Cresta маркийн авто машин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Т нас барсан.
Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багаас УБ хоь явах чиглэлд шороон замд H.Grace маркийн авто машины жолооч М нь H.Avante маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эмэгтэй Ц, 22 настай эрэгтэй Е нар нас барсан. Мөн аймгийн Батноров сумын Бэрх тосгоноос 15 километрт шороон замд Мустанг маркийн Х жолоочтой мотоцикль онхолдож жолооч 28 настай эрэгтэй Х нас барсан байна.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Зочин · 2016/05/24
Өмхий Элбэгдоржийг байхад муу юм ард түмнээс салахгүй шүү